Шадар сайдын “Жуух бичиг”-ээр шагналаа | News.MN

Шадар сайдын “Жуух бичиг”-ээр шагналаа

Шадар сайдын “Жуух бичиг”-ээр шагналаа

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлд мэргэжлийн ур чадвар, сэтгэл зүрх, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж байгаа ОБЕГ-ын зарим алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын “Жуух бичиг”-ээр шагналаа.

“Жуух бичиг”-ээр ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр, Гамшгийн шуурхай удирдлагын газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Л.Тамир, Дорноговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нарыг шагнасан юм.

Шагналыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа гардуулан өгч, ажлын амжилт хүслээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Онигоо 2020-11-02 59.153.84.139

Шадар сайдын жуух бичиг гэж бас ямар шагнал гараад ирвээ. Онигоо болж эрээн цаасаар шагнадагаа болиоч. Шууд л мөнгөн шагналаа өгөөч Наад эрээн цаас улаан хавтас хийлгэж байгаа мөнгөө хэмнээч хэнд хэрэгтэй юм бэ.Энэ эрээн цаасаар чинь талх худалдаж авч болохгүй шүү дээ.Иргэдээ ингэж хуурч хөөрөгдлөө гээд нийгэм хөгжиж амьдрал сайжрах уу хоцрогдсон дарганцаруудаа

Avatar

! 2020-11-02 66.181.169.116

Маск яасан бэ? Онцгойгийнхоон!!!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж