Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23.4-т “….Анхдугаар хуралдааныг ээлжит сонгуулийн санал хураалт явуулсан өдрөөс хойш 20 хоногийн дотор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй хурлын тэргүүлэгчид, бусад хуралдааныг тухайн хурлын тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэж тусгасан.
Энэ хүрээнд Баянгол дүүргийн 25 хороо Иргэдийн нийтийн хурлаа хуралдуулж, тогтоолоо Баянгол дүүргийн Засаг дарга Г.Нарангэрэлд өргөн барилаа.
Тус хуулийн 17.2-т заасны дагуу тухайн шатны иргэдийн нийтийн хурлаас сонгосон Засаг даргыг дүүргийн Засаг даргаар батламжлуулах ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.2-т заасны дагуу Иргэдийн нийтийн хурлын өргөн барьсан тогтоолыг захирамжлах эрх нь Засаг даргад оногдсон байдаг. Тиймээс ч хуулийн дагуу тогтоолыг хүлээн авснаа энэ үеэр Засаг дарга Г.Нарангэрэл мэдэгдлээ.
Холбоотой мэдээ