Монгол улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Баян-Өлгий аймгийн Цагааннуур автозамын шалган нэвтрүүлэх боомтод ажиллалаа.
Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, дэд хурандаа Т.Мөнхдоржоор ахлуулсан шуурхай бүлэгт ОБЕГ, ЦЕГ, ХХЕГ, МХЕГ, ГЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн холбогдох удирдлага, мэргэжилтнүүд ажилласан юм.
Шуурхай бүлгийн гишүүд Цагааннуур авто замын боомтын үйл ажиллагаа, халдвар хамгааллын дэглэм сахиулах ажилтай танилцаж, аймгийн хүн амын дунд тандалт судалгаа хийн, эрүүл мэндийн байгууллагын бэлэн байдлыг хангуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өглөө.
Мөн цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулж Улсын Онцгой комисст танилцуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ