Оюутнууд 70 мянгын төлөө жагсана

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Оюутнууд 70 мянгын төлөө жагсана

Оюутнууд ирэх гуравдугаар сарын 4-ний өдөр 14.00 цагт төв талбайд тайван жагсаал хийхээр болжээ. Уг жагсаалаар дамжуулан ажлын байрыг нэмэгдүүлэх, 70200 төгрөгийн тэтгэлэг, нийтийн тээврийн асуудлыг зохицуулж өгөх шаардлагыг Засгийн газар, БСШУЯ болон бусад холбоотой байгууллагуудад тавьж байгаа аж.

Монголд нийт 217 мянган оюутан байдаг. Тэдний 10 хувь буюу "21700 оюутныг ажлын байртай болгох нь" хөтөлбөрийг санаачилж, www.icv.mn сайтад ажлын байртай холбоотой зар сурталчилгааг нээн ажиллуулахаар болсон. Уг хөтөлбөрийн хүрээнд жагсаалд оролцож байгаа оюутнуудын анкетыг авч, мэдээллийн бааз бүрдүүлэн, АСЕМ-д ажиллах бүртгэлийг явуулж, холбогдох байгууллагууд руу анкетыг илгээх юм байна.

 

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж