Австрали улсад өнгөрсөн Бямба гаригт коронавирусийн халдварын шинэ тохиолдол бүртгэгдсэнгүй. Энэ нь зургадугаар сарын 9-өөс хойш анх удаа халдвар бүртгэгдээгүй өдөр болов. Сүүлийн нэг сарын хугацаанд коронавирусийн халдварын шинэ тохиолдол өдөр өдрөөр буурсаар ирсэн аж.
Өмнө нь өнгөрсөн наймдугаар сард нэг өдөрт коронавирусийн 725 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр Австралийн Викториа мужид гамшгийн байдал зарлаад байв. Таван сая хүнийг хөл хорьсон хатуу карантин арга хэмжээ 112 өдрийн дараа буюу өнгөрсөн мягмар гаригт дуусчээ.
Австралийн халдварын голомт болсон Мельбурн хотод хоёр өдөр дараалан дотооддоо халдсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Австралид 27 мянга 500 гаруй хүн халдвар авсны 90 орчим хувь нь Мельбурн хотод бүртгэгджээ. Тус хотод өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол есдүгээр сараас хоёр оронтой тоо, аравдугаар сарын 13-аас нэг оронтой тоонд оржээ.
Эх сурвалж: CNN
Холбоотой мэдээ