Иранд сонгуулийн дүнгээ гаргажээ

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Иранд сонгуулийн дүнгээ гаргажээ

Хасан Роухани

 EPA/IRAN PRESIDENTIAL OFFICIAL WEBSITE

 

Иранд Шинжээчдийн зөвлөлийн сонгуулийн дүнг зарлав. Хамгийн олон саналыг Ираны шашны  төвийг сахисан жигүүрийн төлөөлөгчид авчээ. Гарч байгаа шийдвэрийн  зөв эсэхийг шийдэх зөвлөлийн дарга бөгөөд Ираны ерөнхийлөгч асан (1989-1997) аятолла Али Акбар Хашеми-Рафсанджани, өнөөгийн ерөнхийлөгч  хожатольэслам Хасан Роухани нарын хүмүүс олонх болсон байв. Жагсаалтад 16 шиитийн шашины номлогч, хуульчид багтжээ.

 

Сонгуулийн урьдчилсан дүнгээр Шинэчлэгч нарын эвслийн удирдагч ба засгийн газрыг дэмжигч Мохаммед Реза Арефийн засгийн газрыг дэмжигчид Тегеранаас  Межлисийн бүрэлдэхүүнд тэргүүлж явна. Ираны Сонгуулийн хороо ба Исламын Бүгд найрамдах улсын Дотоод хэргийн яамны нийтлүүлсэн  50 нэр дэвшигчийн жагсаалтаас тэр нь тодорхой харагдаж байна.

 

Одоо Тегераны 3,9 сая сонгогчдын бараг хоёр сая гаруй хүний саналын хуудсыг тоолжээ. Тегеран хотоос Межлист 30 депутат суух юм.  тэр суудлын төлөө мянгаад хүмүүс өрсөлдсөн байлаа. Жагсаалтыг тэргүүлж байгаа Мохаммад Реза Ареф  600 мянга гаруй хүмүүсийн санал аваад байна. Түүний дараа “Үндэстний дуу хоолой” гэх эвслийн төвийг сахигчдын лидер Али Мотахари явж байна.

 

Шинжээчдийн зөвлөлийг толгойлж байгаа аятолла Мохаммед Язди гэх хэт хуучинсаг үзэлтнүүдийн  15-рт явж байгаа юм.

 

Сонгогчдын оролцоо нь энэ удаа 48 орчим хувьтай байв.

 

Найман жилд нэг удаа сонгогдох Шинжээчдийн зөвлөлд шиитийн шашины  томоохон хуульч, номлогч 88 хүн сонгогдох ёстой. Тэдний гол үүрэг нь өөрсдийн эгнээнээс өнөөгийн лидер Али Хаменеиг үүргээ гүйцэтгэх чадваргүй болсон тохиолдолд Ираны шашны бүх насны лидерийг шинээр сонгох явдал юм.

 

Шинэчлэгчдийн зөвлөлийг сонгохтой зэрэгцээд Ираны парламент межлисийн 290 депутатыг дөрвөн жилийн хугацаатайгаар сонгосон байна. парламентын сонгуулийн сонгогчдын оролцоо 60 хувьтай байжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж