“Хасу-Мегастарс”, “Монти” багууд түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

“Хасу-Мегастарс”, “Монти” багууд түрүүлэв

Волейболын клубүүдын 2016 анхны тэмцээнд эрэгтэй найман багаас “Хасу-Мегастарс”, эмэгтэй зургаан багаас “Монти” багууд аваргын цомыг өргөлөө

Монголын волейболын холбоо, “Хасу мегастар” клуб хамтран клубүүдын аварга шалгаруулах "ХАСУ КАП-2016" тэмцээнийг хоёрдугаар сарын 19-28-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн тэмцээн Хан-Уул дүүргийн 13-р хороо буюу Шувуун паркт байрлах “Эко спорт цогцолборт” болсон юм. Тэмцээнд эрэгтэй найм, эмэгтэй зургаан өрсөлдсөн бөгөөд тэмцээний шийдвэрлэх тоглолтууд өчигдөр болж, медальтнууд тодорлоо.

Монголын волейболын холбоо спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа “Хасу Мегаватт” ХХК-ний шинээр баригдсан “Эко спорт цогцолбор”-т АНУ-ын “Sport Court” брендийн шалыг бэлэглэж, тэмцээнийг тус ордонд зохион байгуулсан юм.

Тэмцээний хаалтын ажиллагаанд “Хасу Мегаватт ” ХХК-ны Ерөнхий захирал Ж.Түмэн-Аюуш, дэд захирал, МВХ-ны УЗТэргүүлэгч Т.Алтансүх, МВХ-ны УЗТэргүүлэгч Ц.Одхүү, С.Цолмон, МВХ-ны УЗТэргүүлэгч, Хил хамгаалахын Ерөнхий газрын хурандаа С.Нэргүйбаатар, МВХ-ны УЗТэргүүлэгч, “Сэлэнгэ” багийн эзэн н.Нямдорж нарын хүндэт зочид хүрэлцэн ирсэн юм.

Тэмцээний үеэр цол зэргийн болзол хангасан тамирчдад шагналыг гардууллаа. Үүнд, спортын мастер цолоор “Монти” багийн тоглогч Сүхээгийн Пүрэвжаргал, Амартүвшингийн Батжаргал Баяраагийн Энхзаяа, спортын дэд мастер Хатанбүүвэйгийн Мичидмаа, Ган-Очирын Хонгорзул, Лхагвадорж Хосбаяр нар шагнагдсан.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН:

ЭРЭГТЭЙ БАГ: /8 баг/

1-р байр: Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ОУХМ Д.Солонго дасгалжуулагчтай, ОУХМ Л.Баатархүрээ туслах дасгалжуулагчтай, спортын мастер А.Даваажаргал ахлагчтай “Хасу-Мегастарс” баг хүртлээ.

2-р байр: А.Ганхуяг эзэнтэй Болдбаатар дасгалжуулагчтай, спортын мастер Э.Сайханбаатар ахлагчтай “Тэнүүн-Огоо” баг

3-р байр: Ж.Осгонбаатар эзэнтэй Даринчулуун дасгалжуулагчтай, спортын мастер Сайнбилэг ахлагчтай ДЦС-4 ТӨХК “Эрчим” баг

ЭМЭГТЭЙ: /6 баг тойргоор өрсөлдсөн/

1-р байр: Жанг Жи Хун эзэтэй ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай СМ Л.Отгонцэцэг туслах дасгалжуулагчтай, спортын мастер Б.Энхзаяа ахлагчтай “Монти” баг – 9 оноо /5 хожил/

2-р байр: Нэргүйбаатар эзэнтэй, ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай ХХЕГ-ын Хилчин баг – 7,5 оноо /4 хожил, 1 хожигдол/

3-р байр: Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ОУХМ Г.Баярсайхан дасгалжуулагчтай ОУХМ П.Буянжаргал ахлагчтай “Хасу мегастарс” баг – 5 оноо /3 хожил, 2 хожигдол/
 

ШИЛДГҮҮД:

ХААГЧ:  

Эмэгтэй- “Хасу мегастарс” багийн тоглогч Д.Цэндхүү
Эрэгтэй- “Тэнүүн-Огоо” багийн тоглогч Э.Сайханбаатар

Хамгаалагч:

Эмэгтэй- “Монти” багийн тоглогч С.Пүрэвжаргал
Эрэгтэй- “Хасу мегастарс” багийн тоглогч З.Буянжаргал
 

Холбогч:

Эмэгтэй- “Хилчин” багийн тоглогч Б.Хэрлэн
Эрэгтэй- “Хасу мегастарс” багийн тоглогч М.Мөнхсайхан
 

Довтлогч:

Эмэгтэй- “Хилчин” багийн тоглогч Г.Энхнаран
Эрэгтэй- “Эрчим” багийн тоглогч н.Эрдэмбилэг
 

Тэгш тоглогч:

Эмэгтэй- “Монти” багийн тоглогч Б.Энхзаяа
Эрэгтэй- “Хасу мегастарс” багийн тоглогч М.Цэрэнбаатар нар шалгарлаа.

 

ТЭМЦЭЭНИЙ ФИНАЛЫН ӨДРИЙН ФОТО АГШНААС ХҮРГЭЖ БАЙНА.


 

ХҮРЭЛ МЕДАЛЬ: Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ОУХМ Г.Баярсайхан дасгалжуулагчтай ОУХМ П.Буянжаргал ахлагчтай “Хасу мегастарс” баг – 5 оноо /3 хожил, 2 хожигдол/

МӨНГӨН МЕДАЛЬ: Нэргүйбаатар эзэнтэй, ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай, ОУХМ Л.Нарантуяа ахлагчтай ХХЕГ-ын Хилчин баг – 7,5 оноо /4 хожил, 1 хожигдол/

АЛТАН МЕДАЛЬ: Жанг Жи Хун эзэтэй ОУХМ Б.Хэрлэн дасгалжуулагчтай СМ Л.Отгонцэцэг туслах дасгалжуулагчтай, спортын мастер Б.Энхзаяа ахлагчтай “Монти” баг – 9 оноо /5 хожил/

ХҮРЭЛ МЕДАЛЬ: Ж.Осгонбаатар эзэнтэй Даринчулуун дасгалжуулагчтай, спортын мастер Сайнбилэг ахлагчтай ДЦС-4 ТӨХК “Эрчим” баг

МӨНГӨН МЕДАЛЬ: А.Ганхуяг эзэнтэй Болдбаатар дасгалжуулагчтай, спортын мастер Э.Сайханбаатар ахлагчтай “Тэнүүн-Огоо” баг

АЛТАН МЕДАЛЬ: Ж.Түмэн-Аюуш эзэнтэй ОУХМ Д.Солонго дасгалжуулагчтай, ОУХМ Л.Баатархүрээ туслах дасгалжуулагчтай, спортын мастер А.Даваажаргал ахлагчтай “Хасу-Мегастарс” баг

Ч.БОЛОРЧУЛУУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж