Канадын Кэбэк хотод “сүнсний баяр”-аар дундаж зууны үеийн хувцастай, гартаа япон сэлэм барьсан этгээд хүмүүс рүү халдаж, хоёр хүний амийг хөнөөжээ. Цагдаагийн газраас мэдээлснээр 20 орчим насны сэжигтэн эрэгтэйг өчигдөр орон нутгийн цагаар шөнийн 01:00 цагт баривчилсан байна. Зэвсэгт этгээд өөр таван хүнийг гэмтээжээ. Сэжигтэн этгээд нь шашны ямар нэгэн бүлэглэлтэй холбоогүй бөгөөд Монтреалын захын оршин суугч, ямар нэгэн ял шийтгэгдэж байгаагүй хүн хэмээн цагдаагийн байгууллагаас мэдэгдсэн байна. Сэжигтэн этгээд халдлага үйлдэх загварынхаа талаар таван жилийн өмнө ярьж байсан аж.
Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо халдлагын талаар твиттерт “Кэбэк хотноо өнгөрсөн шөнийн аймшигт халдлагад амиа алдсан хоёр хүний ар гэрийнхний төлөө сэтгэл өвдөж байна. Бас гэмтсэн хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсч байна. Бидний залбирал та бүхэнтэй хамт” хэмээн бичжээ.
Эх сурвалж: ВВС
Зочин 2020-11-02 64.119.16.152
2 hujaa baisan baigaasai bilee
Зочин 2020-11-02 124.158.69.114
баруун ч сайхан ялзарч байна дөө, нэг л сайхан нийгэм ярьдаг, за тэгээд бас тэрнийг нь манайхан дуурайх гээд оролдоно шүү дээ хаха
хэхэ 2020-11-02 66.181.186.112
эдээ бээрээ шахаж гаргаж байгаа юм даа чи ойлгохгүй
Зочин 2020-11-02 66.181.166.154
манайд сэлэм эргүүлсэн нэг нөхөр бас байсан шүү