Боливид ерөнхийлөгчийн хүүхдийн тухай дуулиан дэгдэв | News.MN

Боливид ерөнхийлөгчийн хүүхдийн тухай дуулиан дэгдэв

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Боливид ерөнхийлөгчийн хүүхдийн тухай дуулиан дэгдэв

Эво Моралес

© EPA/ABI/HANDOUT

 

Ерөнхийлөгч Эво Моралесийн болон түүний хамтран амьдрагч Габриэла Сапат хоёрын хүүхэд амиа алдаагүй  байгаа гэх мэдээллийг Боливийн  засаг захиргаа  шалгах гэнэ. Энэ тухай Авлигатай тэмцэх ба ил тод байдлын асуудал хариуцсан сайд Ленни Вальдивия мэдэгджээ.

 

"Хүүхэд амьд гэсэн гэсэн мэдээлэлд засгийн газрын адил бид анхааралтай хандана. Хэрэв хүүхэд амьд байгаа бол  түүнийг 24 цагийн дотор  насанд хүрээгүй хүүхдийн  хэргийн шүүгчид танилцуулах ёстой гэж тэр хэлэв.  Ерөнхийлөгч хүүхдийг нас барсан гэдэгт итгэж байсан учир “Боливийн ард түмнийг хуураагүй” гэж сайд  онцлов.

 

Сарын эхээр, Моралес 2005-2007 онуудад Сапата гэдэг эмэгтэйтэй амьдарч байсан  тэдний хүүхэд төрсөн нь нас барсан гэж хүлээн зөвшөөрсөн байлаа.  Бямба гаригт  тэр эмэгтэйн авга эгч хүүхэд амьд гэж  мэдэгдсэн байв. Энэ мэдэгдэл нь хууль бусаар баяжсан “нөлөөгөө урвуулан ашигласан” гэх хэргээр Сапата баривчлагдсаны дараа хийгджээ.

 

Үүний өмнө сэтгүүлч бөгөөд тагнуулын албаны экс  ажилтан Карлос Вальверде  өөрийн хамтран амьдрагчийг Хятадын САМС компанийн удирдах  албанд томилсон гэж мэж мэдээлээд эрх баригчид тэр компанитай  хэдэн саяын гэрээ байгуулсан гэжээ. Моралес үүний хариуд нь хүүхдээ нас барснаас хойш тэр эмэгтэйтэй уулзаагүй гэсэн байв.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-29 124.158.126.101

news mn neeree ene huniig odoo tetgevert gargaj amaraasan deer shuu

мягмараа 2016-02-29 203.91.114.170

Монгол хэлний хичээлдээ суугаагүй л байна уу? Чамд хэд хэлэх юм бэ? Мэдээний сайтуудад чамаас муу орчуулагч алга аа.

Зочин 2016-02-29 202.179.26.79

Муу орчуулга болжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж