Долоо хоногийн өрнийн зурхай 2020.XI.02-2020.XI.08

Хуучирсан мэдээ: 2020.11.02-нд нийтлэгдсэн

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.XI.02-2020.XI.08

Долоо хоногийн өрнийн зурхай 2020.XI.02-2020.XI.08

Хонь

Ажил дээр бүх зүйл амжилттай байна. Эхлүүлсэн төслөө дуусга. Асуудлаа бие даан шийдэж чадахгүй аваас хамт ажиллагсдаасаа тусламж авахаас бүү нэрэлх. Энэ долоо хоногт ямар нэг бичиг баримт бүрдүүлэхэд тохиромжтой. Дотроо бодолтой, дороо суурьтай ажиллах аваас амжилтанд хүрнэ гэдгийг сана. Хайртай хүнтэйгээ хэрэлдэж муудалцахаас зайлсхийж, ямар нэг шийдвэр гаргахаасаа өмнө зүрх сэтгэлээ чагнахыг зөвлөе. Хэдийгээр тогтмол харилцаатай байгаа ч гэсэн хайртын чинь зүгээс таныг хянах гэсэн, өөрийнхөө үзэл бодлыг тулгах гэснээс болж ганцаараа байхыг илүүд үзэх магадлалтай. Цочмог шийдвэр бүү гарга.

Үхэр

Өнгөрсөн долоо хоногт эхлүүлсэн төсөл үргэлжилнэ. Ашиг олох магадлал байна. Мөнгөө гамтай зарцуулж, хэрэггүй зүйлд зарцуулахгүй байхыг хичээ. Удирдлага чинь танаас үр дүн хүлээх тул хичээл зүтгэл гаргаарай. Тал тал тийш хүчээ бүү тарамд. Зорилгоо тодорхойлж түүндээ хүрэхээр тэмүүл. Шинэ хүмүүстэй танилцаж дотносох бөгөөд ер хаа ч явсан таныг адал явдал дагана. Зүрх сэтгэлээ нээ. Романтик болзоонууд харилцааг чинь бэхжүүлнэ. Эцэг эхийгээ эргэж тойрохоо бүү мартаарай, тэдэнд таны халамж хайр хэрэгтэй байна. Гэр бүл, ойр дотныхонтойгоо муудалцаж болзошгүй. Иймд сэтгэлийн хөөрөл, уур омгоо дарж байгтун. Долоо хоногийн сүүлээр сонирхолтой аялалд явбал зүгээр.

Ихэр

Өнгөрсөн долоо хоногийг үйл явдал ихтэйгээр өнгөрүүлсэн ихрийнхэн өөдрөг үзлээр дүүрэн, ирээдүйгээ төлөвлөх урам зориг дүүрэн байна. Өөртөө итгэлтэй байдал нь тэдний мэргэжлийн үйл ажиллагаанд эерэг түлхэц өгнө. Тэд нийгэмд эзлэх байр сууриа дээшлүүлэхийг хичээнэ. Хэрэгтэй цагтаа, хэрэгтэй газартаа байж чадна. Тиймээс аль болох хүмүүстэй холбоотой байж өөрийн хүсэл тэмүүллийн талаар ярихыг хичээ. Албан тушаал ахиж чадахгүй байлаа ч ядаж орлогоо нэмэгдүүлэхийг хичээ. Ихрийнхэн энэ долоо хоногт  сүйт хархүү, сүйт бүсгүйд нэр дэвших боломж өндөр байна. Ганц бие ихрүүд сонирхолтой хүнтэй танилцаж дотносно. Санамсаргүй учралуудаас бүү зугт, зарим үед ашигтай байх нь бий.

Мэлхий

Энэ долоо хоногт мэлхийнхний хувьд түрүүчийн долоо хоногоос илүү амжилттай байна. Тэд банк санхүүгийн үйл ажиллагаа, гадаадад томилолтоор явах, нууц ажил хэргээ амжуулах зэрэгт амжилт олно. Хэдэн нүүдлийн цаадахыг харж хөдөл. Удирдлагынхаа санаа бодлыг сонсож ажлаа цаг тухай бүрт нь амжуул. Санхүүгийн үйл ажиллагаанд хянамгай бай. Хайр дурлалын асуудал зогсонги байна. Ихэнх мэлхийнхний хувьд энэ долоо хоног уналтын долоо хоног байна. Бүхэлдээ ямар нэг өөрчлөлтгүй, чимээ аниргүй, тайван өнгөрнө. Ганц бие мэлхийнхэн шинэ харилцаа үүсгэхгүй. Энэ долоо хоногт рашаан сувилалд амрах, эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, гадаадад амрах зэрэгт сайн. Эрүүл мэндээ анхаар.

Арслан

Долоо хоногийн эхээр арслангийнхан удаан амарч болохгүй гэдгийг ойлгож ажил төрөлдөө ханцуй шамлан орно. Үүний үр дүнд цалин хөлс, ашиг орлого чинь өсөх юм уу шагнал авах боломж бүрдэнэ. Давхацсан олон баяр ёслолын өдрүүдээс залхана. Хайр сэтгэлийн асуудал харьцангуй тогтвортой байна. Гэр бүлийн харилцаа хэвийн байх ч долоо хоногийн сүүлээр хэрүүл маргаан үүсч болзошгүй. Тиймээс хэлэх үгээ сайтар бодож бай. Эрүүл мэндийн хувьд хэвийн байна.

Охин

Та үр бүтээлтэй сайн ажилласнаар удирдлагадаа сайшаагдана. Энэ долоо хоногт таныг албан тушаал дэвшүүлж ч магадгүй. Энэ нь танд гэнэтийн бэлэг болно. Гэхдээ чухамхүү энэ долоо хоногт та мэргэжлийн салбараа солих магадлал өндөр, учир нь илүү сайн ажлын санал авна. Удаан эрэгцүүлэхийн хэрэггүй, амьдралаас юу авахыг хүсэж байгаагаа мэдэж байгаа бол боломжийг бүү алд. Албан тушаал ахиснаар таны цалин нэмэгдэх бөгөөд үрэх гэж бүү яар, хадгал, дараа нь хэрэг болно. Хайртыгаа зовоохоо боль, зүрх сэтгэлээ дага. “Энэ хүнд би хайртай юу?” гэсэн асуулт өөртөө тавь. Цаашид яахаа шийдэхийн тулд бие биендээ амралт өгч түр зуур тусдаа байсан нь дээр.

Жинлүүр

Үйл ажиллагаагаа идэвхжүүлэх шаардлагатай. Ингэж чадвал албан тушаал ахих, цалин хөлсөө нэмэгдүүлэх, ашигтай гэрээ хэлэцээрийн санал авах магадлалтай. Энэ долоо хоногт гэрээ хэлэлцээр байгуулахад тохиромжтой. Нөр их хичээл зүтгэл гаргаснаар та тодорхой амжилтанд хүрэх болно. Жинлүүрийнхэн энэ долоо хоногт хайрттайгаа учраа ололцоход нилээн хугацаа зарцуулах бөгөөд хажуугаар нь бас шинэхэн найз хайх бололтой. Хажуудах хүнээсээ юу хүсээд байгаагаа бодож үзэх цаг нь иржээ. Та хоёрын харилцаанд төгсгөл ирсэн бол салсан нь дээр. Гэхдээ сэтгэл зүрхээ уудлан ярилцаж, хэрүүл маргаангүйгээр эвтэйхэн хоёр тийш болохыг хичээгээрэй. Амарч зугаалахад тохиромжгүй. Фитнесс болон усан спортоор хичээллэж дархлаагаа дээшлүүлэхэд анхаар.

Хилэнц

Ажил төрөлд ээл муутай долоо хоног. Сэтгэл санаа шаналгасан асуудал их гарч ирнэ. Хилэнцийнхэн хэлж ярьж буй зүйлээ хянаж, хэрүүл маргаанд аль болох оролцолгүй, асуудлыг тайван замаар шийдэхийг хичээх хэрэгтэй. Зарим нэгэн өөрт ашигтай санагдсан зүйлдээ хөрөнгө оруулалт хийх боловч үүсч болох нөхцөл байдлаас гарз хохирол амсаж болзошгүй тул мөнгө үрэх, хөрөнгө оруулалт хийхээс аль болох татгалзах хэрэгтэй. Гэр бүл, ойр дотныхон нь хилэнцийнхний анхаарлын төвд байна. Тэд гэр бүлийнхний асуудлаар завгүй байж, зочин хүлээж авч магадгүй. Гэрийнхэн нь маш их анхаарал халамж шаардана. Харин хайр дурлалын хувьд тэд юу хүсээд байгаагаа өөрсдөө ч ойлгохгүй. Эрүүл мэндээ анхаар.

Нум

Долоо хоногийн сүүлээр ажил төрөл бүтэмжтэй, зогсонги байсан ажил урагшилж эхэлнэ. Олон хүн албан тушаал ахихыг мөрөөдөх боловч энэ долоо хоногт бүтэхгүй нь бололтой. Ажил дээр асуудал гарч, хамт ажиллагасад болон удирдлагатайгаа хэл амаа ололцохгүйд хүрэн, энэ бүхний шалтгааныг өөрөө өөрөөсөө эрж хайх болно. Энэ долоо хоногт өгсөн амлалт, богино хугацаанд хийсэн гэрээ хэлцэл амжилттай биелэнэ. Мөнгөө зарцуулахдаа болгоомжтой, хянамгай бай. Хөрөнгө оруулалт хийхэд тааламжгүй. Хайр дурлалын асуудалд тааламжтай. Эсрэг хүйсийн хүнийг өөртөө дурлуулна. Гэрлээд удсан хүмүүс амар тайван байдлыг илүүд үзэж томилолтоор юмуу ганцаар амралтанд явах магадлалтай. Амьдарч байгаа газар чинь таалагдахгүй бол өөр газар хайж ол. Энэ долоо хоногт хүүхдүүддээ онцгой анхаарал хандуул.

Матар

Эсрэг тэсрэг долоо хоног. Таныг амжилт болон бүтэлгүйтэл хүлээж байна. Зарим матрынхныг ашигтай төсөл, санхүүгийн ашиг, ашигтай гэрээ хэлэлцээр хүлээж байгаа бол зарим хүмүүсийн ажил төрөл бүтэмж муутай, удирдлагатайгаа зөрчилдөж магадгүй. Том гарз хохирол, хэрүүл маргаанаас зайлсхийхийн тулд сэтгэлийн хөдөлгөөнөө хянаж, толгойгоо ажиллуулах хэрэгтэй. Матрынхан энэ долоо хоногт орон сууцны асуудлаар завгүй байна. Тэд томоохон байр худалдан авч гэр бүлээрээ шилжин суурьшиж магадгүй. Төрөл төрөгсөд ойр дотныхон чинь үргэлж таны дэргэд байж хүнд үед чинь тусалж дэмжих болно. Орон сууц, үнэт цаастай холбоотой асуудлаа шийдэхийн өмнө холбогдох мэргэжилтнүүдээс зөвлөгөө аваарай. Сайн найзтайгаа ойрын болон хэтийн төлөвлөгөөнийхөө талаар зөвлөлдсөний хэрэггүй, түүний хувийн амьдрал нь бүтэлтэй биш байгаа тул танд атаархаж магадгүй.

Хумх

Хумхынхан энэ долоо хоногт идэвхтэй байна. Тэд эрч хүчээр дүүрэн, ирээдүй рүүгээ итгэл төгс тэмүүлнэ. Мөнгө санхүүгийн холбогдолтой бүхий л үйл ажиллагаанд болгоомжтой ханд. Алхам бүрээ хянаж, гарын үсэг зурахын өмнө бичиг баримт бүрийг сайтар шалга. Хумхынхан гудамжинд ч юмуу театр, нийтийн тээврийн хэрэгсэл зэрэг газарт сонирхолтой хүнтэй харц тулгаран, дурлаж магадгүй. Хэрэв тийм зүйл мэдэрвэл энэ боломжийг бүү алдаарай. Энэ таны их хайрын эхлэл болж магадгүй юм. Хумхынхан амьдралын эрүүл хэв маягийг сахиж, үдэш оройн цагаар ганцаараа явах, гарааш, гэрэлтүүлэг багатай гудамжаар явахаас зайлсхий.

Загас

Энэ долоо хоногт загасны ордныхон төрөлхийн үрэлгэн зангаасаа болж мөнгө төгрөгөөр дутагдаж гачигдах төлөвтэй. Тиймээс санхүүгийн байдал ерөнхийдөө тааруухан байна. Тэгэхээр зөвхөн бодож төлөвлөсөн зүйлдээ мөнгө зарцуулж, хэд гурван төгрөг хойш нь хийж байхад гэмгүй. Эл ордныхны зарим нэг нь ажлын газрынхаа хүнтэй “романс” үүсгэнэ. Ажил дээр чинь хэл ам гарч болзошгүй. Хэнтэй, яаж харьцаж байгаадаа хяналт тавь. Ерөнхийдөө эвтэй найртай, эвсэг харьцааг эрхэмлэж, хамт ажиллагсад болон удирдлагатайгаа маргалдахаас зайлсхий. Жилийн эхэнд хайртай хүнтэйгээ учирч гэр бүл болох зорилго тавьсан хүмүүс энэ долоо хоногт түүнийгээ хэрэгжүүлэхээр эрмэлзэнэ. Харин хайртай хүнээ хэдийнээ сонгосон нэг нь дурлалдаа мансуурч, байхгүй нэг нь чухамхүү энэ долоо хоногт түүнтэйгээ учрах магадлал өндөр байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж