Зөвлөлтийн үеийн орос тагнуулч Рихард Зоргегийн Япон дахь булшийг эргэх зөвшөөрлийг Токиогийн албаныхан өгсөн тухай ОХУ-ын Япон дахь ЭСЯ-ны цэргийн атташе Сергей Шашков мэдэгдлээ.
Алдарт тагнуулчийн 125 жилийн ой ойрын өдрүүдэд тохиосон бөгөөд төрсөн өдрөөр булшийг нь эргэж, дурсгалыг хүндэтгэх ёслол хийжээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орны Токио дахь ЭСЯ-дын төлөөллийг урьж оролцуулжээ. Рихард Зоргегийн эхнэр Ханако Исии 2000 онд жил нас барах хүртлээ булшийг эргэж тойрч байсан бөгөөд Ханако таалал төгссөний дараа булшийг эргэх эрх нь түүний саднын хүнд шилжсэн байжээ. Тэр садангийн хүн нь өнгөрсөн жил нас барсан юм.
"Ханако Исиигийн гэрээслэлийн дагуу хуулийн журмаар нэлээдгүй хөөцөлдсөний эцэст Рихард Зоргегийн булшийг эргэх, санаа тавих эрхийг Токио дахь ОХУ-ын ЭСЯ авлаа. Одоо манай ЭСЯ бүрэн хариуцна” хэмээн Сергей Шашков ёслолын үеэр хэлсэн байна.
Ёслолд Токио дахь Азербайжан, Армян, Беларус, Казахстан, Киргиз, Тажикистан, Туркмен, Узбекистаны ЭСЯ-ын төлөөлөл оролцжээ.
Тагнуулч Рихард Зорге нь дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Японд ажиллаж байсан Зөвлөлтийн тагнуулч бөгөөд "Рамзай", "Инсон" гэсэн нууц нэрээр мэдээгээ илгээж байсан. Тэрээр 1933 оноос Германы сонины сэтгүүлч нэрээр Японд ажиллаж байсан. Түүнийг Японы тал 1941 онд баривчилж, 1944 онд цаазлан шарилыг нь олон цогцсын хамт нэргүй булшинд оршуулсан байсан юм. Түүний япон эхнэр Ханако Исии бараг таван жилийн турш шургуу хөөцөлдсөний эцэст 1949 онд нөхрийнхөө шарилыг оршуулах зөвшөөрөл авч, тухайн ондоо өөрийн мөнгөөр Токиогийн Тама дахь оршуулгын газраас багахан хэмжээний газар түрээслэн авч нөхрөө оршуулсан юм. 1956 онд Ханако нөхдийн хамт булшин дээр чулуу босгосон бөгөөд чулуун дээр орос, япон хэлээр нэрийг нь бичжээ.
ЗХУ 1964 онд Зоргег Баатар цолоор нэхэн шагнасан бөгөөд 1966 онд Токио дахь ЗХУ-ын ЭСЯ булшин дээр дахин нэг чулуу босгожээ. Ханако Исииг Зоргегийн шарилтай зэргэлдээ оршуулжээ.
РИА НОВОСТИ
ineedtei yumoo 2020-11-02 202.21.107.98
sain tagnuulch bol bgaagui.japanuud ugaasaa ilruulsen bsan ch ter huuhdeer ih udaan togloson doo kk
Даш 2020-11-02 202.9.40.104
Р.Зоргe Монгол улсад Японы жанжин штабаас БНМАУ д гэнэт халдан довтлох бэлтгэл хийж байгааг анх удаа мэдээлснээс Зөвлөлтийн улаан арми их жанжин Жуковыг явуулж ялалт Халхын голд ялалт байгуулсан юм.Япон дахь Монголын элчин сайд жил бүр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлэх нь шудрага ёс билээ
123456 2020-11-02 49.0.212.165
Ясыг нь дүүжил
Зочин 2020-11-02 103.26.194.24
эх нь орос хүн
J. Erka 2020-11-02 66.181.161.27
Эх орныхоо нууцыг Орост худалдсан гэж сонсоогүй л юм байна. Харин Фашизм, милитаризмын эсрэг тэмцэж явахдаа Оросыг түшиж амиа зориулсан хүн гэж ойлгодог. ЗХУ-ын оршин тогтнох нь фашист Герман оршин тогтносноос "арай" дээр байсаныг түүх гэрчлэнэ. Тагнуулч бас хэрэгтэй эд дээ …
Зочин 2020-11-02 202.179.27.182
Оросод урвасан Германы урвагч.
Хххххххх 2020-11-02 202.126.89.214
Дебил
Зочин 2020-11-02 202.126.89.214
Динэг бүгэс
зочин 2020-11-02 64.119.26.178
Сайн эхнэртэй байжээ, сайн төрлийг олцгоосон буйзаа
Зочин 2020-11-02 202.126.88.218
Япон эмэгтэй бүр ийм үнэнч байдаг шдээ Үхэр Монголоо
Зочин 2020-11-02 64.119.21.221
yag unen japan emegteichuud unheer saihan yum bilee , mongoliin emegteichuud hajuud ni er er yadaj baihad hargis ug uildel ni aimshig shuu bas so huuhnuud japan emegteichuudin aash zan hudlaa huulbarlaj delhin hun amig huursan shuudee getel yga unendee bugd japanaas huulsan yum bilee japan unheer surah yum ihtei delhiid hundlegdsen uls orons shuu
Зочин 2020-11-02 103.80.211.124
Дайтаж байгаа Азербайжан, Армян улсуудын төлөөлөл энэ арга хэмжээнд оролцжээ. бас л сонин шүү
Иргэн 2020-11-02 49.0.212.170
Нацизмын эсрэг тэмцэл агуулга өргөн л дөө
ganbaatar 2020-11-02 77.111.246.39
dund surguulid bhda rihard zorgegin tuhai ''mash nuuts' hemeeh zuzaan romaniig anh unshij bsan.uneheer erelheg zorigtoi tagnuulch bsan ym bilee
РАВДАН 2020-11-02 66.181.161.55
КИО КИ МИЦҮ