Дэлхийн пянз цуглуулагчид Монголын 2 хамтлагийн пянз сонирхдог | News.MN

Дэлхийн пянз цуглуулагчид Монголын 2 хамтлагийн пянз сонирхдог

Дэлхийн пянз цуглуулагчид Монголын 2 хамтлагийн пянз сонирхдог

Дэлхийн пянз цуглуулагчид Монголын 2 хамтлагийн пянз сонирхдог

Цагийн урсгалд туугдаж одсон ч үнэ цэнээ алдаагүй  уянгалаг чамин аялгуу, содон соргог мэдрэмжийг төрүүлэхүйц аналог дуу авианы эрин үе буюу пянзны гайхамшиг  Монгол Улсад эргэн сэргэжээ. Тодруулбал, пянзны тухай сонирхолтой мэдээллийг хуваалцдаг, өөрсдийн мэдрэмж, сонирхлоороо нэгдсэн “Red Mars Entertainment” пянз цуглуулагчдын клуб”-ийнхэн аравдугаар сарын 30-аас эхлэн өчигдрийг хүртэл /2020.11.01/  “Ub record fair 2020” пянзны яармаг худалдааг анх удаагаа зохион байгууллаа. “Хөгжимтэй холбоотой бүхнийг нэг дороос” гэх уриатайгаар нийтэд хүрсэн тус арга хэмжээнд пянз, кассет, хөгжмийн ном, сэтгүүл, зурагт хуудас, гэрэл зураг, дүрслэх урлагийн бүтээл дэлгэгдэхээс гадна энэ төрлийн цуглуулгатай хүмүүс хоорондоо солилцох зэрэг маш халуун дотно уур амьсгал бүрдсэн байсныг онцлох нь зүйтэй байх.

Энэ үеэр “Beatles”, “Bee Gees”, “Aerosmith”, “Queen”, “ABBA”, “Michael Jackson”, “Elvis Presley” зэрэг дэлхийн рок поп, сонгодог, жазз хөгжмийн сорууд ширээн дээр дэлгээстэй байв. Эдгээр хуучин пянзнууд тухайн үеийнхээ амьд мэдрэмж, дурсамж бүгдийг дотроо хадгалсан хэвээр гэдгийг пянз сонирхогчид онцлон  ярьцгааж байлаа.

Тухайн үеийн БНМАУ-ын орчин үеийн хөгжмийн хамтлагийн төлөөллүүд болох “Соёл-Эрдэнэ”,“Баян Монгол” зэрэг хамтлагууд  1970 онд  ЗХУ-ын “Мелодия”  компанид  пянзан дээр дуунуудаа мөнхөлсөн түүхтэй. Дээрх хоёр хамтлагийн пянзнууд “Мелодия”  компанийн хамгийн үнэтэй арван пянзны тоонд багтдаг бөгөөд дэлхийн пянз цуглуулагчид Монголоос “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” зэрэг хамтлагуудын ховор пянзыг сонирхдог гэнэ.  

САЙХАН ДУУ СОНСООД БАЯРЛАН ДОГДОЛЖ  БАЙВАЛ АМЬДРАЛ ИЛҮҮ АМТТАЙ

“Red Mars Entertainment” пянз цуглуулагчдын клуб”-ийн үүсгэн байгуулагч, шог зураач С.Цогтбаяр “Би өөрөө хөгжимд их сонирхолтой, нэлээд сайн цуглуулгатай. Зарим найзууд маань Монголдоо хамгийн том цуглуулгатай гэж магтдаг юм. Бүр пянзнаас эхлээд цуглуулсан, одоо бол хэдэн мянган пянз, хэдэн мянган CD-тэй. Хөгжмөөс сайн сайхан зүйлийг нь олж сонсож чадвал заавал төрөл харгалзаж, туйлшрах шаардлагагүй гэж боддог. Миний хувьд 60, 70-аад оны рок хөгжимд илүү дуртай. Манай үеийнхний хувьд 1990-ээд оноос өмнөх зөвхөн хөгжмийн ч гэлтгүй маш том нэг үеийг алгасчихсан учир түүнийгээ нөхөж сонсох гэж, эгээтэй л археологич, палентологич шиг ажиллаж байна. Нэг сайхан үзэсгэлэн гарахад л, нэг сайхан цомог сонсоод л урам зориг авч чаддаг. Тэр бүхнээс таашаал авдаг дадлыг бий болгох нь их чухал юм шиг санагддаг.

Жижигхэн ч гэсэн энэ мэдрэмжийг өөртөө байнга оршоож чадвал тэрийг аз жаргал гэж ойлгодог. Сайн ном уншаад, сайхан дуу сонсоод баярлан догдолж  байвал амьдрал илүү амттай байна.

Бөөн баялаг, бөөн эд хөрөнгөтэй мөртлөө ханаж цадахаа мэдэхгүй, сэтгэл ханамж, таашаалаа гээсэн хүмүүсийн хажууд өөрийгөө их аз жаргалтайд тооцдог шүү. Би  хайж байсан ном, пянзаа олж харахаар догдлоод эхэлдэг юм. Энэ мэт таашаалаас урам зориг, эрч хүч олж авдаг” хэмээн онцоллоо.

Түүний  цуглуулгад  “Камертон” хамтлагийн хамгийн анх 1996 онд гаргасан 18 нас цомгийн кассет, “Хонх” хамтлагийн кассет, “Инээмсэглэл” хамтлагийн хальсан пянз байдаг, тэрнийгээ үзэгч олонд сонирхуулахаар авчирсан байсан юм. Энэ үеэр “Ub record fair 2020” пянзны яармаг дээр пянз сонирхогчид өөрсдийн цуглуулгын ховор, нандин пянзуудаа авчирч Burmester пянз тоглуулагчаар сонирхсон олны сонорыг мялаалаа. 

Магадгүй хүн төрөлхтөн үүнээс илүү дуугаралт олохгүй гэдгээ ухаарсан учраас пянзны эрин үе эргэн ирсэн юм болов уу хэмээн бодогдож байсныг нуух юун.

Пянзны уналт ба сэргэлтийн талаар цухас дурдвал, пянзны эрин аажмаар шувтарч CD, кассет зэрэг бусад хувилбарууд гарч ирсэн нь 1980-аад он. Ийнхүү дижитал хөгжмийн түрлэгт шахагдсан пянз тоглуулагч музейд шилжихдээ тулсан юм. Харин 2000-аад оны эхээр дэлхий даяар пянзны эрин үе эргэн ирж сэргэн мандсан гэж болно. Ингээд сүүлийн 20-иод жилд пянз сонирхогчид өдрөөс өдөрт нэмэгдсээр хөгжим сонирхогчид хуучин пянз тоглуулагчаа тоосыг нь арчин хүндтэй газраа залж, хөгжим үйлдвэрлэгч компаниуд төрөл бүрийн хэмжээ загвараар пянз тоглуулагч үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж эхлэв. Үүнийг дагаад монголд  пянз  цуглуулагчдын нас эрс залуужсан байна.

ПЯНЗ СОНСООД ГЭРТЭЭ СУУХ ТЭР МӨЧ ЮУ ЮУНААС ИЛҮҮ ДОТНО, ДУЛААН

Пянз цуглуулагч Д.Бат-Эрдэнэ  хэлэхдээ “Хуучны зүйлс эргэн ирж байна. Пянз их удаан хадгалагддаг болохоор утас ч юмуу mp тоглуулагчаас хамаагүй илүү үлдэцтэй. 1980-аад оноос хойш пянз хэрэглэхээ больсон ч хэсэг дуучид, хамтлаг өөрсдийн цомгоо гаргасаар л байсан. Мэдээж тоо ширхгийн хувьд маш бага хэмжээгээр бичүүлдэг байсан. Харин жил ирэх тусам энэ тоо ихэсч байгаа. Пянзны эрин үеийн  шинэ давалгааг  залуу хамтлаг дуучид түүчээлж байгаа. 

Тухайлбал,  “Lemons” хамтлаг “Red Album”, “Colors” хамтлаг “Би тэнгэр рүү унаж байна” "The Hu" хамтлаг "The Hu", альтернатив дуучин Отгоо “Отгоо” нэртэй цасан цагаан пянзаа гаргасан.

 Залуус ухаалаг утсаараа хөгжим их сонсох болсон. Нэг талдаа хөгжил ч, нөгөө талаараа хөгжмөөс мэдрэмж авах талдаа дутмаг байх. Байнга л утсан дээр нь байдаг болохоор тоож, бүр анхаарлаа хандуулахаа ч больчихдог. Харин пянз илүү бодитой. Пянзыг хайрцагнаас  нь гаргаад өөрийн гараар бариад тоглуулна гэдэг нь тухайн хүний анхаарлыг нь илүү татаж, тухайн дуунд нь төвлөрүүлдэг гэсэн үг. Пянзан дээр дуу бичих технологи нь бусдаас өөр, тоон систем, дижитал систем үүсэхээс өмнөх технологи. Тиймээс ч дуугаралтын  хувьд маш онцлог, чанга дуугардаг. Энэ болгоноос хүн өөрөө таашаал, мэдрэмж авдаг. Сонсохдоо маш анхааралтай төвлөрч сонсох ёстой. Гэхдээ л пянз сонсоод гэртээ суух тэр мөч юу юунаас илүү дотно, дулаан гэдэгтэй пянз мэддэг нэгэн бол маргахгүй байх” гэлээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
4
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

BOLD 2020-11-02 103.229.123.117

ZUVHUN MUU YUM BICHIH GEJ UNSHDAG DOTOOD BAYAR BAYASGALANGUI MAL NUUD IH BILJEE.

Avatar

Зочин 2020-11-02 202.9.46.254

наад пянз мянз чинь одоо утгаа алдсан хэн тоохоо ондоо эрин үе смарт болчоод бна

Avatar

Зочин 2020-11-02 202.9.46.180

chi oilgohgui

Avatar

Салга амбан 2020-11-02 202.9.46.138

Дэлхийн пянз сонирхогчид очиж очиж Монголын 2 хамтлагийн пянзны эрэл суралд гараад д сүйд болоод байна уу цаана чинь. Худлаа ярьж болно л доо гэхдээ жоохон баримжаатайха шаана шүү хө Цогт хэн билээ зураач ах гуай. Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр битгий ингэж хүн үнэмших аргагүй бүлтэрч бай л даа.

Avatar

Зочин 2020-11-02 124.158.68.140

Нэгд сонирхдог гэжээ, хоёрт, цуглуулга гэдэг бол ховор юмыг сонирхдог. Дотор байгаа юм нь сайн муу нь ер чухал биш байдаг юм аа. Мэддэг юмаараа ярьж бай

Avatar

Zochin 2020-11-02 202.179.27.224

Nadad nyanz baidag. Harin nyanz togluulagch baihgui . Delguur ? Hayag bairshlagiig helj ugch tuaslaach manaihaan?

Avatar

Зочин 2020-11-02 66.181.161.91

Пянзийг хажуунаас нь сонсож үзээгүй л дээ. Гэхдээ бичлэгийг нь сонсож байхад хамаагүй амьд сүнслэг мэдрэмж төрдөг.

Avatar

Зочин 2020-11-02 103.26.194.31

shorongin duu hogjim mongold heregui ee.

Avatar

Зочин 2020-11-02 66.181.161.112

Гарчиг нтрээ Монголоор бич л дээ

Avatar

Зочин 2020-11-02 202.72.245.124

Lossles хөгжмийн файлууд аналог хөгжмөөс хүний чих ялгаж чадахгүй. Пянз сонсох бол зүгээр л носталги. Хуучнаа л дурсаж байгаа хэрэг юм. Яг хөгжим сонирхогч бол ядаж өрөөний шал, ханаа дуу шингээх гадаргуутай болгох дээр анхаардаг. Пянз сонирхдог хүмүүст пянзаа харж барьж үзэж тоглуулах үйлдэл л сонин байдаг болохоос акустик чухал биш

Avatar

Зочин 2020-11-02 66.181.168.131

Наад хогийн дугуй хар новшийг чинь хэдэн төгцөгүүд л сонирхож байгаа л даа. Шаачих юм даа хар пяцдисууд чинь

Avatar

Зочин 2020-11-02 43.228.131.110

Хол очиж солиор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж