ҮЗХ хэзээ хуралдах вэ? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

ҮЗХ хэзээ хуралдах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Сар шинийн өмнө зарлагдаад тодорхойгүй хугацаагаар хойшилсон Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдаан гуравдугаар сарын эхээр болж мэдэх сураг гарсан ч батлагдсангүй. Ардчилсан намын дарга, УИХ-ын дарга З.Энхболд маргаашнаас эхлэн сар шахам хугацаанд орон нутагт ажиллах нь. Тус намын дүрэмд зааснаар ҮЗХ-г намын дарга эс бол ҮЗХ-ны гишүүдийн гуравны хоёрын хүсэлтээр зарлан хуралдуулдаг. Гэвч аль, аль талд нь тус хурлыг ойрын хугацаанд зарлах сонирхол алга.

Сонгуулиас өмнө зарлагдах ҮЗХ-ны хуралдаанаар эрх баригч хүчин хэд, хэдэн чухал асуудлыг шийдэх шаардлагатай болж буй учраас намын дарга нь хэр зангарагтай хөдлөхөө харуулах болж байгаа юм. Учир юу вэ гэвэл, өмнөх даргын үед хоолой дээр нь тээглэж ирсэн ҮЗХ-оог шинэ хүмүүсээр цус сэлбэх асуудлыг эцэслэх учиртай.

Өнгөрсөн нэгдүгээр сард товлогдоод хойшилсон ҮЗХ-ны 46 дугаар хуралдаанаар Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчийг жинхлэх. Орон гарсан ҮЗХ-ны гишүүдийн оронд нөхөн сонгуулиар гарч ирсэн нэр дэвшигчийг батламжлах. Гуравт нь, Иргэний зориг ногоон намтай хамтрах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байв. Асуудлаа хойш тавин хурлаа цуцалсан шалтгааныг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр Засгийн газрын хувь заяатай холбон тайлбарласан ч зарим гишүүд нь “ҮЗХ-г хойшлуулах шийдвэр гаргаагүй бол гал авалцаж газар хөдлөхөөр байсан” гэж дүгнэсэн нь бий. Алдаа гарахыг нь андаж суусан улс төрийн хүчнүүдийн хувьд З.Энхболд намдаа жижигдэж байна гэхчлэн баалсан ч эрх баригч хүчин нэг цул байж, Засгийн газрыг авч үлдэж чадсан билээ.

Одоо тэгвэл эрх баригч хүчин өмнөх шигээ нэгдмэл нэг санаатай байж, сонгуульд өрсөлдөж чадах уу гэдгийг нотлох бас нэгэн сорилттой тулгарна. Зөвхөн Ардчилсан нам ч биш бусад улстөрийн хүчний өмнө ч ийм сунгаа хүлээж байгаа. УИХ-ын сонгуульд өрсөлдөх эрх авсан нь баярлаж, чадаагүй нь нам дотроо бужигнаан үүсгэдэг.

Өөрөөр хэлбэл, сонгуулиас өмнө зарлагдах ҮЗХ-ны хуралдаанаар эрх баригч хүчин хэд, хэдэн чухал асуудлыг шийдэх шаардлагатай болж буй учраас намын дарга нь хэр зангарагтай хөдлөхөө харуулах болж байгаа юм. Учир юу вэ гэвэл, өмнөх даргын үед хоолой дээр нь тээглэж ирсэн ҮЗХ-оог шинэ хүмүүсээр цус сэлбэх асуудлыг эцэслэх учиртай. Фракци бүрийнх нь амбицаас болж, энэ асуудал эцэслэгдэж чадалгүй явсаар дөрөв дэх жилийнхээ босгон дээр ирсэн хэрэг.

Ардчилсан намын ҮЗХ-оо нь 228 гишүүнтэй. 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсны дараа гишүүдийнх нь нэлээд хувь төрийн албанд томилогдож, нөхөн томилгоог хийх шаардлага үүссэн ч энэ асуудлыг шийдэж чадаагүй юм. Төв байранд нь үе, үе суулт зарласан, намын даргынхаа үйл ажиллагааг шүүмжилсэн мэдээ хэвлэлийн хуудсыг чимж байсан нь үүнтэй холбоотой.

Эл маргааныг цэгцлэхийн тулд УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын даргаар томилогдсоныхоо дараа ҮЗХ-ны гишүүдийн нөхөн сонгуулийг зарласан ч батламжлахаар болж, 46 дугаар хуралдааныг зарлахад гишүүдийн ирц бүрдээгүй нь фракциудынх нь эрх ашиг хангагдаагүйтэй холбож тайлбарлаж болно. Хэдийгээр тэр өнгөрсөн жилийн хавар гишүүдээ Ардчилсан нам гэдэг нэг л фракцийн дор нэгтгэн бодлогоороо өрсөлддөг улстөрийн хүчин болон өөрчлөгдөнө гэдгийг зарласан ч энэ үйл явц удаан байгаа билээ.

Г.ХОРОЛ

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-29 202.9.41.244

hodoo oron nutagtaa ajillachee

Zochin 2016-02-29 104.162.73.38

Ardchillalyg AN-aas avarya!!! Ene nam naad zahyn dotoodyn ch ardhcilgui bolson bn, jiriin gishuudeesee aigaad hurlaa heden jil ch hiij chaddagui, yaj uls ornoo udirdah amitstai baina?

Horold 2016-02-29 150.129.143.11

AH g huralduulj horloh geed baina uu? Horoloo.

үнэн үг 2016-02-29 137.186.121.166

АРДЧИЛАЛГҮЙ АРДЧИЛСАН НАМ. АРД ЧИ ЛАЛ ГЭЖ АРД ТҮМНЭЭ ДОРОМЖИЛСОН НАМ. ЭНЭ ХОРВООГИЙН ХАМГИЙН АНАРХИСТ НАМ. ҮНДСЭН ХУУЛИЙН УЛАНДАА ГИШГЭСЭН ХАМГИЙН ХАРГИС НАМ...

irgen 2016-02-29 122.201.22.59

uzx khuraldnuu baina uu muu ardiin namiinkhand yamar khamaa bna daa goochlokh yumaa olj yadakh yumdaa

irgen 2016-02-29 122.201.22.59

uzx khuraldnuu baina uu muu ardiin namiinkhand yamar khamaa bna daa goochlokh yumaa olj yadakh yumdaa

бяцхан чөтгөр Зи 2016-02-29 150.129.142.105

фракцууддаа бонд хуваарилж өгөөд амыг нь хамхичихсан. одоо сонгуульдаа орж дүнгээ тавиулна

Зочин 2016-02-29 202.9.42.1

Хоролоо чамд ҮЗХ хуралдана уу байна уу ямар пад байна.Илүү юманд юунд дурлана вэ.

Сонгуулиас өмнө хуралдахгүй байхоо 2016-02-29 150.129.142.105

Одоо зарлах юм бол намын дарга хусуулна гээд зарлахгүйэээ

Зочин 2016-02-29 203.194.114.202

Хуралдвал хэрэлдэнэ

Зочин 2016-02-29 182.160.0.188

ene sard bairnii zeel 5n huvi boloh uu.

Хур***** 2016-02-29 103.229.123.247

Маш яаралтай хуралдаж түргэн шийдвэрээ гаргахгүй бол сонгууль боллоо шүү өнгөрсөн борооны хойноос цув нөмрөөд ч хэрэггүй шүү дээ

Зочин 2016-02-29 202.9.40.236

mahn iig hulhidsaniihaa zovlong neg amsnaa yu ch oilgoggui um da

Dary 2016-02-29 202.126.91.97

Tiimee, bolohgui

Иргэн 2016-02-29 27.123.214.105

АН хууль биелүүлдэггүй шигээ намын дүрмээч бас биелүүлдэггүй дэггүй нь дэндсэн нам. ҮЗХ нь хуралдвал ёстой дэлбэрэлт болно. Үүнээс айгаад З.Энхболд болон түүний тойрон хүрээлэгчид үхтлээ айцгааж байна. Ийм хүмүүс төр барьж болно гэж үү?!

Зочин 2016-02-29 103.26.194.203

АН бол янз бүрийн үзэл бодолтой 5-6 намын нэгдэл, тэдгээр намуудынх нь эхлэл үүсвэрийг тооцвол бараг 10 гаруй намын нэгдэл болно. 1990-ээд оны эхэн үед ард түмэн АН-ын эхлэл болж байсан тэдгээр намуудыг Ардчиллын үнэт зүйлийг голлон тээгч гэж харж байсан боловч энэ итгэл бүдгэрсээр өнөөдөр ардчиллын үнэт зүйлээ өөрсдөө нугаслагч болон харагдах болсон. Яруу найрагч О.Дашбалбар агсан нэгэнтээ “АН бол эрүүгийн гэмт хэрэгтнүүдийн нам” гэж УИХ-ын чуулганы индэр дээрээс ил тод хэлж байсан нь огт оргүй хийрхэл биш байсан. АН-д шургалсан люмпэн царайлсан дээрэмчин шинжтэй тархины хатангиширлууд Монголд арай ядан тэнцчих гэж дэнжигнэж байгаа АРДЧИЛАЛыг юу ч үгүй дэвсэлж хаях нь. Анхдагчдын нэг гэж өөрийгөө нэрлэх Лу.Болд хаа нэг Ардчиллын бэхжилтийн талаар дуугарах боловч материаллаг сонирхол нь давамгайлаад тэгсхийгээд таг болдог болжээ. Тэмцлийн ид үед огтоос сураггүй байсан хөрөнгө мөнгөний асар шуналтай хорхойнууд АН намыг улстөрийн хувьд хөлөө олоод ирэнгүүт бөөс шимэгчид шиг шургалан орж АН-ыг санхүү, эрх мэдэл, ашиг сонирхлын олон бүлэглэлд хуваан захирч, эрүүл саруул хэсгээ бурангуйлан дарангуйлж байгааг Ардчиллын анхдагчууд болох хэсэг нөхдүүд маш анхааралтай ажиглаж их цэвэрлэгээний төлөө тэмцэх цаг ирснийг ярьж хэлцэх боллоо. АН намд өндөр боловсролтой, эрүүл сэтгэлгээтэй олон сайхан залуус байдаг ч тэд энэ санхүүгийн бүлэглэлүүдийн бахь гогцооноос мултарч, нөлөөнөөс нь ангид байх боломж нэн хомс байна. “Хургандаа цадаагүй бол төлөг болсон ч майлна” гэдэг нь люмпэн нөхдүүдийг тодорхойлсон монгол тодорхойлолт болно. Өнөө АН-ын олон нөхдүүд хэдий төлөг болцгоочихсон ч майлцгаасаар, ханаж цадахгүй сувдагласан хэвээр байгааг Төрийн байгууллагуудын шат шатанд тавигдсан боловсон хүчнүүдээс шууд харагдаж байна. “Чингис бонд”-ын 1.5 тэрбумын зарцуулалтын тайланг нягтлан харвал эргэлзээтэй зүйлс маш их бий. Бондын мөнгийг ашиг сонирхлын долоон бүлэглэл хуваагаад л авчихсан шүү дээ гэж эрх мэдэлтэй нэгэн зүгээр ч нэг ам алдчихаагүй байх аа. Ер нь АН өөрөө монголын ардчиллыг төлөөлж чадах чадвараа бүрэн алдсан төдийгүй эргээд АРДЧИЛЛЫНХАА ДАЙСАН байж болох хэмжээнд хүрчихээд байна

шонх 2016-02-29 112.72.12.17

ЛИДЕРГҮИ нам Н.ЭНХБАЯРТАИ нэгдэж ТҮҮНИЙ зөв мэргэн удирдлага дор нягтран УЛС эх ороноо хөгжүүлмээр юм? ОДООГИЙН баигаагаараа юүч биш ҮХРИЙН бөөр шиг АЛАГ ЮМНУУД? АНАРХИСТ СОЦИОЛИСТ ФАШИСТ бүр хэт улаан комунистууд ч бий?

Иргэн 2016-02-29 27.123.214.105

Энхбаярыг дагаж луйвардах уу! Тийм нам олдох болов уу?! Социалист, комунистууд чинь луйварчид байгаагүй юмшүү! Малаа!

Хэ хэ хэ 2016-02-29 150.129.143.135

Хэзээ ч хуралдахгүй.

Зочин 2016-02-29 150.129.140.144

АЛАЛЦАХ НЬ ДЭЭ ЯМАР ЗОГҮЙ ТАХИА НЬ НҮД АНИХ БОЛ ОО

Хэ хэ хэ 2016-02-29 150.129.143.135

Хэзээ ч хуралдахгүй.

Хэ хэ хэ 2016-02-29 150.129.143.135

Хэзээ ч хуралдахгүй.

РАВДАН 2016-02-29 202.70.46.221

АН НАМ ЯЛАГДАХААРАА Л ХУРАЛДАНА ДОО!