Хятад банкнууддаа стресс тест хийнэ

Хуучирсан мэдээ: 2010.08.06-нд нийтлэгдсэн

Хятад банкнууддаа стресс тест хийнэ

Хятадын банкны салбарын зохицуулагчид үл хөдлөх хөрөнгийн ханш унасан тохиолдолд банкны салбар даван гарч чадах эсэхийг сорихоор стресс тест хийх гэж байгаа талаар пүрэв гаригт гаргасан тайланд дурдсан тухай “AFP” агентлаг мэдээллээ. Одоогоор “час халуун” байгаа үл хөдлөх хөрөнгийн зах зээлд банкууд их хэмжээний зээл олгож байгаад болгоомжилсон хүсэлтүүдийн хариуд энэ сорилтыг явуулахаар болсон байна.

Үүнтэй холбоотойгоор пүрэв гаригт Хятадын хувьцаануудын ханш 0.67 хувиар буурсан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн бизнесүүд үүнд илүү өртжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Хятадын Банкны Зохицуулалтын Комисс банкны хөрөнгийн мөнгөнд хөрвөх чадварын эрсдлийг тодорхойлох стресс тестийг улирал тутамд ядаж нэг удаа хийж байх журам гаргасан гэж “Dow Jones Newswires” мэдээлж байна.

Энэ оны дундаас банкууд шинэ тестүүдийг хийж эхэлсэн бөгөөд үүгээр хөрөнгийн зах зээлийн ханш 50 хувь унасан нөхцөлд банкууд давж чадах эсэхийг сорьсон байна. Сүүлийн хэдэн сард Хятадын банкны зохицуулагчид банкуудыг олгож байгаа зээлийнхээ чанарт илүү их анхаарахыг сануулж байгаа бөгөөд банкны хөрөнгийн чанар муудах эрсэлд санаа зовж байгаа юм. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн ханшийг богино хугацаанд илүү их хөөргөхгүйн тулд төлөх урьдчилгаа төлбөрийн хувийг нэмэгдүүлсэн байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж