Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотойгоор иргэд, олон нийтийг ахуйн болон бусад гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгуудлагаас сэрэмжлүүлж байна.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст аравдугаар сарын 30-ны орой 22:09 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Баянхайрханы наймдугаар гудамжны 08 тоотод айлын байшин шатаж байна гэх дуудлага мэдээлэл иржээ. Дуудлагын дагуу хоёрдугаар хэлтсийн эргүүлийн офицер, цагдаагийн дэслэгч А.Энхцолмон, эргүүлийн цагдаа жолооч цагдаагийн ахлах ахлагч Х.Батбаяр нар 22:11 цагт түргэн шуурхай очиж цоожтой орох боломжгүй байсан байшингийн цонхыг хагалан орж, ухаангүй байсан иргэн Б-г гаргаж анхан шатны тусламж үзүүлэн хүний алтан амь эрсдэхээс урьдчилан сэргийлж хуулиар хүлээлгэсэн үүргээ биелүүлэн ажилласан байна. Иймд та бүхэн санамсар болгоомжгүй байдал, угаарын хий болон бусад ахуйн нөхцөлд үүсэж болох галын аюулаас амь нас, эд хөрөнгөө урьдчилан хамгаалахыг Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Холбоотой мэдээ