УИХ-аас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Татварын багц хуулийг шинэчлэн баталсан. Энэ хүрээнд татварын албанд бүртгэлтэй нийт 165 мянга гаруй аж ахуй нэгжийн 97 хувь нь 1 хувийн татвар төлдөг болжээ. Үлдсэн 3 хувь нь 10 хувь болон 25 хувийн татвар төлдөг байна. Ингэснээр жижиг, бичил бизнес эрхлэгчдээ дэмжих татварын бодлого хэрэгжиж эхэлсэн. Дийлэнх аж ахуй нэгж 1 хувийн татварт шилжсэнээр 2018 онтой харьцуулахад 39 тэрбум төгрөгийн орлого нь тухайн бизнес эрхлэгчдэд үлдэж байгаа гэсэн тооцоог татварын албанаас гаргажээ.