ЭМЯ: Covid-19-ын халдвартай зургаан хүний бие хүндэвтэр байна

Хуучирсан мэдээ: 2020.11.01-нд нийтлэгдсэн

ЭМЯ: Covid-19-ын халдвартай зургаан хүний бие хүндэвтэр байна

ЭМЯ: Covid-19-ын халдвартай зургаан хүний бие хүндэвтэр байна

Шинэ коронавирусийн халдварын тохиолдол өнөөдөр /2020.11.01/ нэмж бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас мэдээллээ.

Монгол Улсад Covid-19-ын халдварын тохиолдол өчигдөр /2020.10.31/ зургаагаар нэмэгдэж нийт 346 болсон. Батлагдсан 346 тохиолдлоос 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-ийн клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 33 хүн бий. Тэднээс 27 хүний бие хөнгөн, зургаан хүн хүндэвтэр байгаа аж.

Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улс давхардсан тоогоор 89.3 мянган хүнд шинжилгээ хийжээ.

Ковид-19 одоогоор дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 45 сая 428 мянгыг даваад байна. Иймд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж максаа тогтмол зүүн, гараа ариутгаж, ажил болон гэрийн дотоод орчиндоо чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэн, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас анхааруулж байна.

Эрүүл мэндийн 1800-0119 дугаарт 234 иргэн ханджээ

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эртлэн урт дараалалд зогсдог байдлыг бууруулах зорилгоор 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төвийг ажиллуулж эхэлсэн байна. Уг төв үйл ажиллагаа явуулаад хоёр сар болж буй бөгөөд эхний ээлжид Улсын нэгдсэн төв эмнэлгүүд, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлэгт энэхүү цаг захиалгын нэгдсэн төв туршилтаар ажиллаж буй аж.

Эрүүл мэндийн яамны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн хоногийн мэдээгээр өнөөдөр /2020.11.01/ өглөөний 09:00 цаг хүртэл захиалгын 1800-0119 дугаарт 234 дуудлага холбогдож, үүнээс 186 нь эмнэлэгт үзүүлэх цаг захиалсан байна. Тус энгийн утасны тарифаар холбогддог дугаарын утсанд хүүхдийн арван эмч мэдээлэл, зөвлөгөө тогтмол өгч байгаа аж.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн амбулаториор 33 хүн үйлчлүүлсний хоёр нь орон нутгаас ирж үйлчлүүлсэн байна. Мөн амралтын өдөр яаралтай 42 мэс засал хийжээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд 3412 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 249 нь орон нутгаас, 145 нь эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж буй юм.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул  зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандахыг ЭМЯ-наас мэдээллээ.

Цаг агаар хүйтэрсэн тул иргэдийг дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар амны хаалтаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийг мөн ЭМЯ-наас анхааруулав.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж