Их Британи улс орон даяар хөл хорио тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2020.11.01-нд нийтлэгдсэн

COVID-19

Их Британи улс орон даяар хөл хорио тогтоолоо

Их Британи улс орон даяар хөл хорио тогтоолоо

Их Британид сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын дэгдэлт эрчимжиж байгаа тул улс орон даяар нэг сарын хугацаатай хөл хорио тогтоож байгааг тус улсын Ерөнхий Сайд Борис Жонсон өчигдөр /2020.10.31/ мэдэгджээ. Энэ нь тус улсын хувьд орон даяар тогтоож буй хоёр дахь хөл хорионы дэглэм бөгөөд арванхоёрдугаар сарын 2 хүртэл үргэлжлэх юм байна.

Хөл хорионы дэглэмийн журмаар шөнийн цэнгээний газрууд, зоогийн газар, үсчин, кинотеатр, спорт клубүүд, чухал хэрэгцээт барааны дэлгүүрээс бусад бүх дэлгүүрийг хаах бол бүх шатны сургуулиудыг нээлттэй хэвээр үлдээх, ажлын шугамаар өөр газар руу явахыг зөвшөөрч байгаа ба аяллын журмаар явахыг хориглож байна. Мөн мэргэжлийн тамирчдын оролцох тэмцээн уралдааныг хориглохгүй, үзэгчгүй зохион байгуулах ёстой гэж заажээ.

Хорио цээрийн дэглэмийн улмаас ажлаасаа түр хугацаанд чөлөөлөгдөөд буй иргэдэд Засгийн газраас цалингийнх нь 80 хүртэл хувийг олгохоор болсон байна. Тус улсад коронавирусийн халдвар авсан хүний тоо нэг сая даваад байгаа бол халдварын улмаас нас барагсдын тоо 46 мянгад хүрчээ. Харин өдөрт илрэх халдварын тохилдлын тоо 20 мянга даваад байгаа юм.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж