Турк: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 43 болжээ

Хуучирсан мэдээ: 2020.11.01-нд нийтлэгдсэн

Турк: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 43 болжээ

Турк: Газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 43 болжээ

Туркийн баруун нутгийн Измир муж Эгийн тэнгис орчим хүчтэй газар хөдлөлт болж, амиа алдсан хүний тоо өнөөдрийн байдлаар /2020.11.01/ 43 болж нэмэгдсэн тухай тус улсын Онцгой байдлын алба мэдээлжээ. Түүнчлэн 900 орчим хүн гэмтэж бэртээд байна. Онцгой байдлын албаныхан газар хөдлөлтийн улмаас сүйдсэн барилгын нуранги доороос аврах ажиллагааг үргэлжлүүлж байна. Иймд нас барагсдын тоо цаашид нэмэгдэж болзошгүй байгаа юм.

Эгейн тэнгис буюу Туркийн гурав дахь том Измир, Грекийн Самосын арлуудын ойролцоо баасан гаригийг орой долоон магнитутын хүчтэй газар хөдлөлт болж 20 гаруй барилга байшин нурж, сүйдсэн билээ. Газар хөдлөлтийн чичиргээ Истанбул, Афинд мэдрэгдсэн байна. Мөн Измирын далайн эрэг дагуу хэсгээр бага хэмжээний цунами болсон тухай мэдээлж байв.

Эх сурвалж:ABC news

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ХахаХаха
7
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж