Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэв | News.MN

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэв

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэв

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэв

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан.

Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдана. Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьж байгаа аж.

Түүнчлэн төв, зүүн, өмнөд, баруун бүс болон Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон өрхийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ.

Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017-2019 онуудад нийт 29.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Мөн түүнчлэн 2020 оны 1-3 саруудад 11.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлжээ.

Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулан, 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, гэр хорооллын нийт 189 мянган айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болсон юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2020-11-01 66.181.161.61

Энэ эсэргүү санаатай бичигчээс дор хүн л цахилгааны үнэ тэгвэл гэжүү дээ. Мэдээж станц ачааллаа даах даахгүй мэтийн юмыг тооцсон байлгүй яахав дээ. Ёстой үнэн дүнхүү, хэлэх ярих юмаа ч олж чадахгүй хөөрхий дөө гэж

Avatar

Зочин 2020-11-01 66.181.161.61

Баярлалаа. Ус, Агаар цэвэр бол эрүүл байхын үндэс юм. Айл болгон 21 цагаас хойш хоол хийгээд байхгүй ээ. Юунд буруу өнцгөөс харж гуйвуулна вэ. Ард түмнээ боломж бүрээр дэмжиж байгаад баярлалаа. Авилгач ашиг хонжоо ологчдыг ч гишгэх газаргүй болгож байгаа төр засаг, Хүрэлсүх е/ сайддаа баярлалаа

Avatar

Зочин 2020-11-01 192.82.68.158

станц ачааллаа дийлдэг л бга даа!!!!

Avatar

Зочин 2020-11-01 103.57.92.230

Цахилгааны төлбөр өндөр гээд хөөрөөд байгаа үхэрнүүдээ Монгол улсын цахилгааны үнэ дэлхийд хамгийн хямд үнэтэй улсуудын нэг гэдгийг мэддэг болов уу?

Avatar

Зочин 2020-11-01 192.82.68.158

монголчуудын орлоготой харьцуулбал өндөр шүү

Avatar

Зочин 2020-11-01 122.201.21.49

ondor tsahilgaan une ard tumeni amdralt ih daramt boljinoo. ene amdral medhgui kazah tuba yugan yugan yugan medheb dee shal dambii shantaj hiigel. tsahilgaani unee buulgaad ali ug.

Avatar

Зочин 2020-11-01 122.201.21.49

tsahilgan dulani une mash ondor ih hulgai deerem reekt boldog une buulgaa shardajina.. iregni holboo

Avatar

Зочин 2020-11-01 122.201.21.49

tsahilgaan dulaani uen buulgah heregtei shaardajina . irgeni niigem front holboo

Avatar

Зочин 2020-11-01 122.201.21.49

tuba darga tsahilgan der tsabcha hihe bolio.

Avatar

Зочин 2020-11-01 122.201.21.49

tsahilgaan dulaan arai dendu ondor unetei mongold bododoo amerik sard 20 dollor 2 la niled. eghed mongol bur 210 000 bolno tsahilgan. ene hulgaich mongolos hulgailsar zosoor duuslaa shde. kuland anohor gedeg tuba hulgailha zogsoo.

Avatar

Зочин 2020-11-01 122.201.21.49

iim baihgui shde shal hudala kazah tuba hulgaich hulagilsan mongo amerik garagy baiganma. nneh ih yum bodool tsahilgaan une 00 bolosn gesen sarda 200 000 minga toljino shdee. anhaarna uu

Avatar

ИРГЭН 2020-11-01 66.181.180.63

Айлууд шөнийн амьдралтай болсоор удаж байна.Шөнө болохыг хүлээж байгаад хоолоо хийнэ угаалгын машинаараа юмаа угаана цахилгаанаа залгаж шалаа халаана шөнө хоол идсээр байгаад өдөржин үмхийгээр унгаад ажил дээрээ хараагаараа унтаад байгаа хүмүүс олширлоо.Хүүхэд төрөлт бага болсны шалтгаан энэ үмхийртэл тийртэл хоол чихчихээд орондоо оронгуут эхнэр нөхөр хоёр зэрэг унгаад хөөрхий эхнэр нь шөнөжин сур харваад аяа энэ бол монголын бодит амьдрал шүү

Avatar

Зочин 2020-11-01 103.57.92.230

Хахаха

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж