Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэв

Хуучирсан мэдээ: 2020.11.01-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэв

Өнөөдрөөс цахилгааны шөнийн тарифыг тэглэв

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны долдугаар сарын 4-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журам шинэчлэгдэн батлагдсан.

Тус тогтоолын дагуу агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын өрхийн шөнө, оройн цагаар хэрэглэсэн цахилгааны тарифыг тэглэдэг билээ. Энэ хөнгөлөлт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд Улаанбаатар хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын айл өрхүүд хамрагдана. Ингэхдээ стандартын шаардлага хангасан баталгаажсан тарифт тоолууртай, цахилгаан эрчим хүчний өр төлбөргүй гэр хорооллын хэрэглэгчид хөнгөлөлтөд хамрагдах шаардлага тавьж байгаа аж.

Түүнчлэн төв, зүүн, өмнөд, баруун бүс болон Алтай-Улиастайн бүсийн эрчим хүчний системийн нэгдсэн сүлжээнд холбогдсон өрхийн 1, 2, 3, 11, 12 дугаар сарын оройн 21:00 цагаас өглөөний 06:00 цагийн хооронд хэрэглэсэн цахилгааны тарифт 100 хувь хөнгөлөлт үзүүлнэ.

Нийслэл хот болон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифт 2017-2019 онуудад нийт 29.0 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Мөн түүнчлэн 2020 оны 1-3 саруудад 11.9 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг хэрэглэгчдэд үзүүлжээ.

Аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум суурин газрын агаарын бохирдлыг бууруулах, айл өрхөд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журамд өөрчлөлт оруулан, 50 хувиар хөнгөлж байсныг 100 хувиар тооцож хөнгөлөлт үзүүлэх шийдвэр гарсан.

Энэхүү журам хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод 117 мянган айл өрх, 21 аймгийн төв, Сэлэнгэ аймгийн Мандал, Өвөрхангай аймгийн Хархорин, Дорноговь аймгийн Замын-Үүд зэрэг 10 мянгаас дээш хүн амтай сум, суурин газруудад 72 мянган айл өрх, гэр хорооллын нийт 189 мянган айл өрх 100 хувийн цахилгааны тарифын хөнгөлөлтөд хамрагдах боломжтой болсон юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
4
ХарамсалтайХарамсалтай
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж