Цас их хэмжээгээр орсноор Дархан-Уул, Дундговь, Хэнтий аймгийн чиглэлийн даваа гүвээтэй замд халтиргаа гулгаа үүсч, тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй байгаа талаар Авто тээврийн үндэсний төв болон Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Мөн Улаанбаатар хотод өнгөрсөн Баасан гаригт цас орсноор тээврийн хэрэгслүүд осол гаргасан дуудлага эрс нэмэгджээ. Жолооч нар автомашиныхаа дугуйг өвлийнхөөр солиогүйгээс осол гаргах, түгжрэл зохиомлоор үүсэх нэгэн шалтгаан болж буйг онцоллоо.
Иймээс тээврийн хэрэгсэл нь зуны дугуйтай бол өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлж, өвлийн дугуйгаар солихыг холбогдох албаныхан анхааруулж байна.
Эрс тэс уур амьсгалтай, цас их ордог Монгол орны хувьд өвлийн улирал ирэхэд тээврийн дугуйг өвлийнхөөр солих шаардлага зайлшгүй гардаг. Учир нь зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай, хөлддөг аж. Ингэснээр дугуйн хий сулрах, хөлдсөнөөс болж язрах, бензин түлш зарцуулалт ихсэх зэргээр эдийн засагт ч сөргөөр нөлөөлдөг байна.
Мөн зуны дугуйгаа солилгүй хөдөлгөөнд оролцох юм бол Зөрчлийн тухай хуулийн дагуу жолоочийг 20 мянган төгрөгөөр торгох юм байна.
С.УНДАРМАА
Зочин 2020-11-01 172.58.219.252
Дөхөөний хэдэн малчид " мал хоолгүй хэцүүдлээ" гэсээрээн байгаад засагаас тэтгэлэг хүртчидийн. Миний машаан дугуйгүй яанаа гэхээр өхгүйм яахуу. Уг нь аль аль нь хувийн өмч баймаар
Зочин 2020-11-01 192.82.67.234
2 талтай. Дугуй авах битгий хэл бизнесээ яая гэж байхад.4 улиралын дугуй болно биздээ.
хэхэхэ 2020-11-01 49.0.212.165
Бүр зүны дугуй нь хүртэл элэгдэж мөлийцөрсөн гачин юмнууд согтуу, Японы актлагдсан ямбий Приус 10-20 зайдалчихсан том том бааж хэхэрсэн ооркууд 99.99% нь байна
Ккк 2020-11-01 66.181.161.53
Зуны дугуйтай гэрт нь хоол баыхгүй атлаа согтуу ямбий сэгмуначихсан том том баасан хоосон гарууд 99% нь байна
Зочин 2020-11-01 103.57.94.130
Дугуйгаа солих чадваргүй бол явган л явсан нь өлзийтэй шүү, өөрт болон өрөөлд хохирол учруулаад яахав
Зочин 2020-11-01 192.82.69.94
МОСТТОЙ МАШИН ЯАХ УУ ?
Зуны дуггуй нь 2020-11-01 66.181.180.63
Сольёо дуртайяа сольё чи мөнгийг нь өгчихөөрэй бүүр гүүрний доороос солиноо
123456 2020-11-01 49.0.212.165
Өвлийн дугуй авч чадахгүй бол явган нь дээр, гэхдээ бас арзгар ултай гутал олж авахгүй бол халтирч унаад хэмхэрнэ шүү
Зочин 2020-11-01 103.57.92.230
Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг ийм новшнууд энэ улсаар дүүрчээ хүнсний талоноор сайхан амьдраарай