“Жэймс Бонд” Сэр Шон Коннери 90 насандаа таалал төгслөө | News.MN

“Жэймс Бонд” Сэр Шон Коннери 90 насандаа таалал төгслөө

“Жэймс Бонд” Сэр Шон Коннери 90 насандаа таалал төгслөө

“Жэймс Бонд” Сэр Шон Коннери 90 насандаа таалал төгслөө

Алдарт Жэймс Бонд цувралын анхны гол дүрийг бүтээсэн байсан Шотландын жүжигчин Сэр Шон Коннери 90 насандаа таалал төгсчээ. Тэрээр сүүлийн үед биеийн байдал нь сайнгүй байсан бөгөөд Багамын арал дахь гэртээ амьсгал хураасан байна.

Амьдралынхаа 50 жилийг кино урлагт зориулсан тэрээр 1988 онд “The Untouchables” кинонд бүтээсэн дүрээрээ Оскарын шагнал хүртэж байжээ. Анх 1962 онд “Dr. No” кинонд Жэймс Бондын дүрийг бүтээснээсээ хойш нийт зургаан кинонд алдарт “007”-ийн дүрийг бүтээсэн юм.

  • Dr No (1962)
  • From Russia with Love (1963)
  • Goldfinger (1964)
  • Thunderball (1965)
  • You Only Live Twice (1967)
  • Diamonds are Forever (1971)
  • Never Say Never Again (1983)

Харин түүний тоглосон анхны кино нь 1954 оны "Хаврын голт бор" байв. Жүжигчнээс гадна Шотландын тусгаар тогтнолыг тууштай дэмжигч байсан түүнд Британийн хатан хаан 2000 онд хүлэг баатрын хэргэм хүртээж байв. Түүнийг 20 дугаар зууны кино урлагийн домгуудын нэг гэж үздэг бөгөөд кино шүүмжлэгчид түүний бүтээсэн Жэймс Бондын дүрийг бүх цаг үеийн хамгийн сайн дүр болсон гэж дүгнэдэг.

Эх сурвалж: BBC

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гайхалтай мундаг кино "Жэймс Бонд". 2020-11-01 66.181.161.31

Гайхалтай мундаг кино.

Avatar

Зочин 2020-11-01 202.131.243.186

RIP

Avatar

Зочин 2020-11-01 66.181.161.48

яг үнэндээ бонд бол үнэмшил багатай зугаа харин орос израйлын тагнуулын кинонууд амьдралд арай л ойр

Avatar

Зочин 2020-11-01 172.58.219.252

Хонгороо. Энэ чинь кино тэхүү. Ёоййй

Avatar

Зочин 2020-11-01 103.57.93.164

um sain amgalan boltugai

Avatar

Зочин 2020-11-01 192.82.76.143

АЗтай хүн гэж үүнийг хэлдэг байх,,, ум маани пад ми хум___

Avatar

123456 2020-11-01 49.0.212.165

Хамгийн гоё Бонд бол Пийрс Броснан байсан. Одооны тэр нэг ногоон нүдтэй үрчгэр нөхөр бол шал дэмий

Avatar

Зочин л гэхээсдээ 2020-11-01 66.181.180.63

Үе үеийн Бондууд кино төгсөнгүүт хүүхэн хусаад л эхэлдэг энэ өвгөн бас л хүүхэн шааж байсан дүр нь дэлгэцэнд мөнхөрсөн.Сайхан жүжигчин сайн жүжүигчин өндөр насалжээ тайван нойрсоорой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж