Хоёр сая төгрөгийн шагналтай эсээ бичлэгийн уралдаанд оролцоорой

Хуучирсан мэдээ: 2020.11.01-нд нийтлэгдсэн

Хоёр сая төгрөгийн шагналтай эсээ бичлэгийн уралдаанд оролцоорой

Хоёр сая төгрөгийн шагналтай эсээ бичлэгийн уралдаанд оролцоорой

Байгаль орчин аялал жуулчлалын яам, НҮБ-ын Хүүхдийн Сан, ЦУНБХТ хамтран "Та агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалж чадна" сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан юм.

Тодруулбал, 2020 оны аравдугаар сарын 26-ны өдрөөс арваннэгдүгээр сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл эсээ бичлэгийг greenpassportmongolia@gmail.com цахим хаягаар хүлээн авч, эхэнд ирүүлсэн 200 эсээ бичлэгийг хүлээн авснаар бүртгэл хаагдах аж.

Энэхүү уралдаан нь хүүхэд, залуучуудыг агаар, орчны бохирдлоос өөрсдийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдлэгийг дээшлүүлэх, залуу хойч үеийн дуу хоолойг нийгэмд хүргэх зорилготой. Уралдаанд нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид хамрагдах боломжтой.

“Та агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалж чадна” эсээ бичлэгийн уралдаан нь эсээ болон илтгэлийн тэмцээн гэх үндсэн хоёр үе шаттай байх аж. Нийт ирүүлсэн эсээ бичлэгүүдээс зохион байгуулагчид онооны эрэмбээр шилдэг 10 оролцогчийг шалгаруулан илтгэлийн тэмцээнд урих юм. Илтгэлийн тэмцээн Улаанбаатар хот, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулагдана.Хамгийн өндөр оноо авсан 10 эсээ бичлэгийг шүүгчдийн бүрэлдэхүүний оноог үндэслэн шалгаруулж, тэргүүн байранд орсон эсээний эзнийг хоёр сая төгрөгөөр шагнах юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж