Үсэглэлийн аваргуудын өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2020.11.01-нд нийтлэгдсэн

Үсэглэлийн аваргуудын өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ

Үсэглэлийн аваргуудын өрсөлдөөн өнөөдөр эхэлнэ

Нидерланд улсын “Endemol Shine” группын албан ёсны эрхтэйгээр "Номадиа пикчерс", "Боловсрол" телевизтэй хамтран бүтээдэг “Үндэсний үсэглэлийн аварга” шоу нэвтрүүлгийн шинэ улирлын дугаар үзэгчдэд хүрэхэд бэлэн болсон байна. Эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлоо сурталчлан таниулах зорилготой зохион байгуулдаг тус шоунд мэдлэг чадвараа сорихоор 52 багачууд тодорчээ.

Шоу нэвтрүүлгийн өмнөх улиралд цовоо сэргэлэн багачууд Монгол хэлнийхээ баялаг үгсийн сангаас тунгаан шүүрдсэн мянга мянган үгийг үсэглэж, суралцаж, түүгээр дамжуулан үзэгчид зөв мэдлэгийг авч, энэ тухай хэлэлцэж, нийгэмд эерэг хандлагыг түгээн дэлгэрүүлсэн. Зөв бичгийн дүрэм, баялаг үгсийн санг нийтэд таниулж буй тус нэвтрүүлгийн шинэ улирлын нэвтрүүлэгт оролцохоор 2000 гаруй хүүхэд бүртгүүлснээс 52 оролцогч шигшигдэж үлдсэн юм байна.

Оролцогчид монгол хэлний үгийн сангийн хамгийн эргэлзээтэй, ээдрээтэй үгсийг үсэглэж, аваргын төлөө өрсөлдөх юм. Нийт есөн дугаарын турш үндэсний дархлаа болох эх хэлний мэдлэгээрээ өрсөлдөх бяцхан үсэглэгчидтэй танилцаж, хамтдаа суралцах боломжийг танд олгож байна.

“Үндэсний үсэглэлийн аварга-2021” нэвтрүүлгийн онцлох зүйл ихтэй, содон сонирхолтой үгсээр дүүрэн эхний дугаарыг өнөөдөр /2020.11.01/ 21:00 цагаас "Боловсрол" телевизээр хүлээн авч үзэх боломжтой.

С.УНДАРМАА

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж