Хөнгөлөлттэй эмийг маргаашнаас бүх эмийн сан олгоно

Хуучирсан мэдээ: 2020.11.01-нд нийтлэгдсэн

Хөнгөлөлттэй эмийг маргаашнаас бүх эмийн сан олгоно

Хөнгөлөлттэй эмийг маргаашнаас бүх эмийн сан олгоно

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор маргаашнаас буюу Даваа гариг /2020.11.02/-аас  улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болж байна. Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлөөр 136 нэр төрлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөх шийдвэр гаргасан юм. Зөвлөлөөр хөнгөлөлттэй эмийн жагсаалт гаргахдаа олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг багтаажээ.

Үүнээс гадна эмийн сангийн тоо 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Өмнө нь зөвхөн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас хөнгөлөлттэй эм олгох эмийн сангуудыг тендерээр шалгаруулдаг байсан бол энэ сараас И-баримт, цахим сүлжээнд холбогдсон нийт эмийн сангууд хөнгөлөлттэй эм олгох юм. Хөнгөлөлттэй эм бичиж буй эмийн санч болон иргэн хурууны хээгээ таниулах юм. Ингэснээр тухайн хороо, дүүрэгт бүртгэлгүй, түр оршин суугчид хөнгөлөлттэй эм авах боломж бүрдсэн байна.

Мөн хөнгөлөлттэй эмэнд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлсэн учраас иргэд санхүүжилт дуусна гэсэн шалтгаанаар сарын эхний өдрүүдэд урт дараалал, дугаар үүсгэхгүй, тайван байж, боломжтой цагтаа эмнэлэгт очиж эмээ бичүүлэн, гэрээт эмийн сангаас авах боломжтой юм.

С.УНДАРМАА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж