NEWS агентлаг энэ долоо хоногийн онцлох үйл явдалд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан, "Оюутолгой" төслийн Монголын Засгийн газрыг төлөөлж ажиллах ТУЗ-ийн гурван гишүүний томилгоо, мөн Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Цагааннуур, Боршоо боомтыг хаах шийдвэр гарсныг багтаалаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнгөрсөн Лхагва гаригийн хуралдаанаар Улсын Дээд Шүүх (УДШ)-ийн шүүгчид нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцсэн бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УДШ-ийн шүүгчид нэр дэвшүүлсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цогтыг дэмжсэн бол хуульч С.Батхүлэгийг эрх ашгийн зөрчилтэй хэмээн тодотгож, нэрээ татахыг шаардсан юм.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар:
Голомтын Д.Баясгалан гэдэг хүнд шуналаа тат гэж хэлмээр байна. Өөрийнхөө ажилчдаас УИХ-д нэр дэвшүүлнэ, Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Одоо өөрийнхөө хуулийн зөвлөхийг Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилуулах гэж байна. Шүүхийн тухай хуулийг зөрчиж, хуулийн дээд зарчим зөрчиж байгааг боль гэж хэлмээр байна.
Өмнөх банкны захирлууд нь яг л ингэж бяр нь амтагдаж байгаад унасан. Голомт банкны захирал Монголын дараагийн эзэн болох гэж байгаа бол бид зүгээр харж байгаад эзний ширээнд нь суулгахгүй. Би баримттай ярина.
Нэр дэвшигч Батхүлэг гэдэг хүний УИХ-д өгсөн анкет нь байна. Намтартаа 2002-2005 онд төслийн менежер, 2006 оны нэгдүгээр сараар гуравдугаар сард улс төрийн боловсролын академид багш, судлаач. 2006-2011 онд “Голомт” банканд хуулийн хэлтэст хуульч, хуулийн хэлтсийн захирал, 2013-2015 онд тус банкы удирдлагын ажлын албаны зөвлөх, 2016 оноос санхүүгийн зөвлөх, гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
2015 оны зургаадугаар сараас эхэлж ажилласан гэж тооцохоор дөрвөн жил зургаан сар өмгөөлөгчөөр ажилласан гэж үзье. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд хяналтын шатны шүүхийн шүүгчид тавих шаардлагад давж заалдах шатны шүүхэд таваас доошгүй жил ажилласан байх, шүүгч прокуророор 10-аас доошгүй жил ажилласан байх, хуульчдын холбооноос магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуульд 10-аас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлагуудын аль нэгийг хангасан байх ёстой юм.
УДШ хэрэг маргааныг хяналтын журмаар эцэслэж шийддэг хамгийн дээд байгууллага. УДШ бол эрх зүйн хөгжүүлэлт хийдэг шүүх. Түүнээс биш компаниуд хуулийн зөвлөхөө уралдаж тавьдаг газар биш.
Би Ц.Цогт шүүгч дээр ямар ч зүйл ярихгүй, дэмжиж байна. Ц.Цогт бол шүүхийн нүүр царай болж, ид өсөж яваа шүүгч. Энэ хүнд 200 хувийн санал өгч байна.
С.Батхүлэгийг хувь хүнийх нь тухайд яриагүй. Түүний анкет, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль хоёрыг л ярьж байна. Тиймээс энэ асуудлыг хэлэлцэх асуудлаас хойшлуулах саналтай байна.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
Бид УИХ-ын сонгуульд МАНАН мафитай тэмцэнэ гэж гарч ирсэн.
ХХБ -ны хуулийн хэлтсийн захирал байсан хүн Дээд шүүхэд орлоо гэдэг маргаан гарсан. “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотойгоор. Одоо Голомтын хуулийн хэлтсийн захирлаар ажиллаж байсан хүн ороод ирлээ.
Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зургадугаар зүйлд тодорхой шаардлага тавьсан байгаа. Өмгөөлөгч, шүүгч, прокуророор арваас доошгүй жил, Давж заалдах шатны шүүхэд арваас доошгүй жил ажилласан байх гэдэг шаардлага тавьдаг. Гэтэл энэ хүн чинь уг шаардлагыг хангаж байгаа юм уу.
Ерөнхийлөгчийн зарлиг гарвал дараа нь Үндсэн хууль зөрчсөн хэрэгт орохгүй юу.
Бид ХХБ- ны төлөөллөөс Голомт банкны төлөөлөлд шилжих юм уу. Энэний төлөө Шүүхийн хуулийг өөрчлөх гэж явж байгаа биш ш дээ. Одоо УИХ-аар Шүүхийн хуулийг хэлэлцэж байна.
С.Батхүлэг та хэдэн хэрэг дээр ямар хэлбэрээр шүүх рүү орж байсан бэ. Нэхэмжлэгч, хариуцагчийн алинаар орсон бэ.
Энэ бол шударга биш, бухимдал төрж байна. Би ер нь УИХ- д яах гэж орж ирснээ ойлгохоо байлаа. Яасан ичдэггүй юм, яасан даналзуур юм та нар. Нэг банкнаас нөгөө банкинд шилжих гэж Шүүхийн шинэчлэлийг хийхээр яваагүй. Та өөрөө нэрээ татах хэрэгтэй.
Таван жил өмгөөллөөр ажилласан л гэнэ. Шүүхээр тоглох гэж байгаа бол зогсоо. Ард нь хэн байдаг юм, дохиурны улсууд. Одоо УДШ-д орж, битгий айлга. Ийм зарчим тогтоох гэж шүүхийн хуулийг өөрчлөх гээгүй.
Танилцуулгыг сонсоод зүгээр өнгөрнө гэж байхгүй, хойшлуулах саналтай байна.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
Чоно борооноор гэгчээр Шүүхийн тухай хуулийг шинэчлэгдэж гарахаас өмнө шударга ёсны шаардлагыг хуулиар өндөржүүлэхээс өмнө амжиж, хуулийн шаардлага хангахгүй хүнийг оруулж ирж байна.
Монгол Улсын Үндсэн хуульд УДШ-ийн шүүгч нь хуульч мэргэжлээр арваас доошгүй ажил ажил ажилласан байх гэдэг шаардлага байгаа шүү. Одоо бидний хэлэлцэж байгаа, сайд Х.Нямбаатарын өргөн мэдүүлсэн Шүүхийн тухай хуулийн төсөлд УДШ-ийн шүүгчид тавигдах шаардлага улам өндөрссөн. Анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчээр ажилласан байх, шүүхэд арван жил ажилласан байх, хэргийг шударгаар шийдсэн байх, хэрэг уншсан байх, арван жилийн турш авлига хээл хахуульд нэр холбогдоогүй байх шаардлага тавьж, өндөржүүлэх гэж байна. Гэтэл тэрнээс өмнө банкинд ажилласан хүнийг нэр дэвшүүлээд сууж байна. Банкинд ажилласан гэдэг эрх ашгийн зөрчилтэй.
УДШ-ийн шүүгч бол хэний ч нөлөөнд үл автан хэрэг маргааныг шийдвэрлэх гэж байгаа. Энэ хүн арван жил Голомт банкны эрх ашгийг хамгаалж ажилласан. Та өөрийгөө хэрэг маргаанд оролцож байсан гэж яриад байна. Голомт банкны эрх ашгийг хамгаалж, маргаанд оролцож байсан шүү дээ гэсэн юм.
Эцэст нь УДШ-ийн шүүгчид нэр дэвшигчийн танилцуулгыг хойшлуулах шийдвэрийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Н.Багабанди гурав дахь удаагаа Оюутолгойн ТУЗ-ийн гишүүн болов
“Оюутолгой” төслийн Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж ажиллах ТУЗ-ийн гурван гишүүнийг сонгон шалгаруулалтаар тодруулсан ч Ерөнхийлөгч асан Н.Багабанди дахин сонгогдсон нь араасаа шүүмжлэл дагуулав.
Сонгон шалгаруулалт зарлахад нийт 40 гаруй хүн материалаа ирүүлснээс Ерөнхийлөгч асан Н.Багабанди, “Аспайр Майнинг” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан З.Ган-Очир, ЖиПи Морган компанид ажиллаж байсан Э.Баясгалан нар тэнцэж, Засгийн газар өнгөрсөн Лхагв гаригийн хуралдаанаараа тэднийг Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүнээр томилов.
Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хувьд гурав дахь удаагаа дээрх төслийн Монголыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүнээр ажиллах юм. Тэрбээр 2008-2012 он хүртэл, мөн 2016 оны наймдугаар сараас өнөөг хүртэл тус төслийн ТУЗ –ийн гишүүнээр томилогдон ажилласан. Харин сая дахин томилсноор 2024 он хүртэл ажиллах болж байна.
Э.Баясгалан, З.Ган-Очир нарын хувьд анх удаа Оюутолгой төслийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллана.
Засгийн газраас сонгон шалгаруулалт зарлах үеэр сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгойн Монголын талын гурван ТУЗ-ийн гурван гишүүнийг бүгдийг солино” гэх амлалт өгч байсан ч чадсангүй.
Covid-19 цар тахлаас сэргийлж, Цагааннуур, Боршоо боомтыг хаана
Засгийн газар Баасан гаригт ээлжит бусаар хуралдан хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 21 хоногийн хугацаагаар хаах шийдвэр гаргав. Боомтыг арваннэгдүгээр сарын 2-ноос хаах юм.
Ачаа тээврийн нийт 30 жолоочоос Covid-19 вирус илэрсэн бөгөөд хоёр нь аравдугаар сарын 29-нд шөнө Цагааннуурын боомтоор орж ирсэн байна. Иймээс ОХУ-д Covid-19 цар тахлын дэгдэлт эрчимжсэн, дэлхийн бусад улс орнууд хөл хориогоо чангатгаж байгаа зэргийг харгалзан үзэж, дээрх шийдвэр гаргажээ.
Цагааннуур, Боршоо боомтоор голчлон нефтийн бүтээгдэхүүн, тэр дундаа баруун аймгуудын хэрэглээний нефтийн бүтээгдэхүүн оруулж ирдэг аж.
Шадар сайд Я.Содбаатар “Баруун бүсийн боомтоор орж ирж байгаа гол бүтээгдэхүүн нь нефть. Өнөөдөр бид нефтийн бүтээгдэхүүний нэг сарын нөөцтэй учраас хүндрэл гарахгүй. Цаашид 21 хоногийн дараа тодорхой хугацаагаар нефть оруулж ирэх боломжуудыг судалж байна. Бусад боомтууд дээр карантины тодорхой зоон байгуулахаар төлөвлөж байгаа. Боомтоос нааш жолооч нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарсан, ажлын хэсэг ажиллаж байна. Боомтуудыг хааж байгаа нь урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэгжүүлж байгаа арга хэмжээ юм. Халдвар илэрсэн ОХУ-ын хоёр жолоочтой ямар нэг ойрын хавьтал байхгүй ч хилийн цэрэг, гааль зэрэг байгууллагын 28 хүнийг тусгаарлаж, шинжилгээ авч, хяналтдаа авсан”гэсэн юм.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Коронавирусийн халдварыг дотооддоо алдсан тохиолдол байхгүй. Бид дотооддоо тандалтын шинжилгээ авч байгаа. Цагаан нуурын боомттой хил залгаа бүсэд коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэж, нас баралт өссөн, мөн тус боомтоор орж ирсэн хоёр жолоочоос коронавирус илэрсэн учраас ийн боомтуудыг түр хугацаанд хаах шийдвэр гаргаж байна. ОХУ-ын хоёр жолоочийн шинжилгээний хариу 11.00 цагийн мэдээллийн дараа гарсан учраас одоо мэдээлж байна. Мөн жолооч нарыг тухайн улстай нь холбогдож, нутаг руу нь буцаасан” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад Covid-19 халдварын батлагдсан тохиолдол 346 болоод буй. Эдгээр нь бүгд гадаад орноос зөөвөрлөгдөн орж ирсэн юм.
Г.ХОРОЛ
Иргэн 2020-11-01 202.126.90.5
МАН ынхан мангар гэдэг нь Багабандиас өөр хүнгүй Хүрэлсүхээс өөр хүчгүй
эрдэнэ 2020-11-01 94.230.246.6
женкогийн шуналыг монголчууд гүйцэлдүүлж барахуу огцоруулах уу
ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Шинэ 2-ыг маань ОТ-ын нөгөө тал нохай хуцсааны дайтай ч тоохгүй 2020-11-01 66.181.178.109
Багабандийг муулах гэж үгээ олж ядах хэрэггүй.Шинээр томилогдсон 2-т түшиг болог гэж ЗГ үзээ биз.Тэгээд гарна биз. Хуулийн дагуу бол тэр өндөр цалин авч л байг л дээ. Атаархаад яахав.ТУЗ-ын ажлын үр дүн бага байгаа нь үнэнч үнэндээ тэднээс хамаарахгүй нь их. М.Энхболдыг зайлуулвал бүх юм бүтнэ гэцгээсэн ч жил болоход ЗГ ОТ-ын талаар юу ч хийж чадсангүй. ЗГ чадахгүй байхад Багабанди яах юм.34 хувийн санал бол хүчгүй.ЗГ, дор нь компани, дор нь ТУЗ.Тэр 3-аас бодлого нэхээд нэмэргүй байгаа биз.
Эмээ 2020-11-01 202.126.90.93
МОНГОЛ УЛС ӨӨРИЙНХӨӨ ӨМЧ БАЙГАЛИЙНХАА БАЯЛАГТ ЭЗЭН БАЙХ ЭРХГҮЙ БОЛЧИХОВ. ХЭЗЭЭНЭЭС ЭХЛЭЭД, ЯМАР ШАЛТГААНААР, ХЭНИЙ ҮЕЭС ЭХЛЭЭД ТӨЛӨӨЛӨГЧДИЙНХ НЬ САНАЛ НОХОЙ ХУЦСАНААС ДОР ҮНЭТЭЙ БОЛСОН ХЭРЭГ ВЭ.ТОДОРХОЙ ТАЙЛБАРЛААД ӨГӨӨЧ БАГАБАНЬД ГУАЙ.
Зочин 2020-11-01 202.126.88.221
Тавантолгойн төмөр замын ажлыг тендергүй авч хийнэ. Гэнэ үү. Хууль зүйн сайд нь шалгуулж хариуцлага тооцох тал дээр ажиллахгүй зүгээр хов жив шиг яриад сууж байх гэж дээ. Ой гутав.
Зочин 2020-11-01 59.153.85.106
Голомт гэж жижигхэн хувийн банкийг АН хулгайч нар тухайлбал Элбэгдорж, Баавар тэргүүтнүүд Ард нэртэй улсын хэмжээний хамгийн том банкийг хүчээр 2 хувааж Хадгаламж, Сэргээн босголтын гэж банк байгуулснаа удалгүй Сэргээн босголтын банкийг энэ Голомт гэгчид нийлүүлэн томоохон луйвар хийж өөрсдөө босгосон түүхтэй. Энэ банк нь АН ын лидерүүдийг угжиж ивээн тэтгэж, мөнгийг нь угааж, санхүүжүүлж байдаг банк. Тэнд Баавар мэтийн мундагууд байрлаж тусгай хангамж эдэлж суудаг. Энэ шүүгч нөхөр бол энэ намын , Баттулгын төлөөний этгээд нь өмнөөс мөн. Женко тэргүүтнүүд шүүхэд өөрийн хонгилын байгуулсан, түүгээрээ өстөн өрсөлдөгч нараа чирсээр, чихсээр байгаа.
Хотын уугуул иргэн 2020-11-01 103.26.195.127
Э.Баясгалан гэх " 32 настай эмэгтэй одоо гадаадад байдаг гэсэн. Улс орны цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх ийм том төслийн УЗ-д төрийн ажлын туршлага байхгуй, уул уурхайн талаар ямарч мэдлэггүй амьтныг Оюу Толгойн УЗ-д оруулж байгаа нь тун хачиралтай. Эрхбиш Монгол хэлээр ярьдаг байх гэж найдья. Бас хэн нэгэн даргын гадаадад доншуучилж яваад унтсан эмэгтэй арай биш байх гэж найдам….Ичих нүүрээ элгэндээ наацгаа..
ИРгэнжав 2020-11-01 64.119.25.167
Та нар үнэхээр шударга юм бол хотын орлогч нарынхаа нэрийг тат. Сумъяабазарын хувин компанийн хүн хэдхэн сар Сонгино хайрханы засаг дарга орлогчоор томилогдоод нэр дэвшингүүт хотын орлогч болсон шүү дээ. Баярчимэг гэдэг хүүхнийхээ нэрийг тат хөөе
Иргэн 2020-11-01 66.181.181.145
энэ хүрэлсүх баттулга хоёрын хор дуусах болоогүй юу. Энэ хоёрыг ерөнхийлөгчид сонгох хэрэггүй биздээ
АЮУЛЫН ХАРАНГА 2020-11-01 202.179.25.79
ГОЛОМТЫН ХУУЛЬЧИЙГ ДЭЭД ШҮҮХЭД ЖЕНКО ДЭВШҮҮЛЖ БАЙГАА НЬ ЭБИ ЖЕНКО ЭВЛЭРСЭН ГЭСЭН ҮГ.
зочин 2020-11-01 66.181.161.100
Батхүлэгийн цаад эзэн нь Голомтын Баясаа , наад зүтгүүлэг ч нь Женко Тулга .Энэ хоёр хэтэвч нэгтэй болж л дээ … Нөгөө сайхан уриатай төмөр замаас хяналтгүй шаажж байгаа юм байна л даа . Монголчууд нийлж шаахх болхоороо л жигтэйхэн найзууд болцгоочихдог шдэ .
Женко нь унахаараа Баясаагаа чирээд шок шаахх юм байна л дөө ..
Зочин 2020-11-01 115.84.87.35
БАГАБАНДИЙГ 500% ДЭМЖИЖ БАЙНА, ДЭЛХИЙД Ч МОНГОЛД Ч ТӨРИЙН ТОМ АЛБАНД БАЙСАН ХҮНИЙГ ТУЗ-ТАВЬДАГ ЖИШИГ ЭНЕРЖИН ТУЗ-Д П.ОЧИРБАТ, МАК-Н ИУЗ-Д ДУМААГИЙН СОДНОМ ,ЭРЭЛ-Д ПЭЛЖЭЭ МЭТ БАТАЛНА . МЭДЛЭГГҮЙ ХЭЛ УСГҮЙ ГАЛЗУУЧУУДИЙН АРМИ БАГАНБАНДИЙГ ОРОНД ОСОРЖАМААГАА ТАВИНА ГЭЖ ШИВШИГ БОЛОХ ЮМ ДАА
Зочин 2020-11-01 202.126.90.158
Багабанди гэдэг энэ хүн арай ичэхээч мэдэхээ байж дээ. Шившиг шившиг
Зочин 2020-11-01 122.201.21.49
mendoyo amerik sum tob panzar hot yabad orloo arhi uh geed abarnd tsneddo namhai surma 4 agsan zodon bolgod tegel mexik atmanud ired neg hemh abdin baigaz dee ene 3 borz bolson zohiolchig hemh nuded orhijee.
Зочин 2020-11-01 122.201.21.49
mendoyo zohiolj amerikt huren belcheert ehre hariuly yabaad mexik bandit taraldad bulaalgaal bilbaga abhuulad uilaad zugtaasan gedeg.
Зочин 2020-11-01 122.201.21.49
namhainimbuu baatar hoi usgud. tegsen namhainimbuu bas l amerikt helmegded uher hariulad ene uher pizadala hezee neg 3000 boldin bol doo geel uilaad suujina……..
Зочин 2020-11-01 122.201.21.49
menddoyo ta amerikt helmegded bas l uher ahriulad suujin gesen de. mendoyo zohioly neg udaa ene amerik uhernes tarag airag garahguima ged uilaad suujisan martaagui ee.
Зочин 2020-11-01 122.201.21.49
uraanhai zohiolcho ta helmegded amrikt temee ahriulaad yabjila gesen dee. ter chin amerik taranshen shdee.yag tanai hajuud gonchig, nimaa yama hariulad suudinma. mongolor bolbol saahalt gedeg dee.
зочин 2020-11-01 64.119.17.120
Нямбаатар, Сүхбаатар, Энхбаяр нар бол жинхэнэ хуульчид байна. Хуулийн заалтыг ягштал баримтлах ёстой, тэр тусмаа ийм нарийн асуудал дээр.Баясгалан өөрийн бууны нохойг ичихгүй зүтгүүлж байж бүхэл бүтэн Монголын шүүхийн ажиллагааг завхаруулахыг санаархаж байгаа нь тэр.Энэ заваан явууллагын цаана жонхуу ч байж мэднэ.Шүүх засаглал номоороо явахгүй бол бүх юм гажуудана гэдгийг сайтар анхаарах ёстой.Шударга журмаа барьсан дээрх нөхдүүддээ баяр хүргэж, цаашид энэ байр сууриа алдахгүй яваасай.
Зочин 2020-11-01 64.119.26.234
Баттулга Хүрэлсүх нар 3- р цахилгаан станцыг 200 гаруй сая $ ын илүү өртгөөр Оросуудаар хийлгэх гэж байна. Арай дэндүү хулгай хийх юм даа
Зочин 2020-11-01 202.126.90.93
СЭТГЭГДЭЛИЙГ ХАРИУЦАХГҮЙ ГЭЭД СУУХ ЮМ БОЛ ХҮМҮҮСИЙН СЭТГЭГДЭЛ АВЧ ЯАХ ЮМ БЭ. ИЙМЭРХҮҮ МЭДЭЭЛЭЛИЙГ МӨРДӨЖ ГҮТЭГЛЭГИЙГ ЗАЛРУУЛЖ ИРГЭДЭД ҮНЭН БОДИТ МЭДЭЭЛЛИЙГ ХҮРГЭЖ БАЙЖ Л ГУРАВДАГЧ ЗАСАГЛАЛЫНХАА ҮҮРГИЙГ ГҮЙЦЭТГЭХ БИШҮҮ.
Зочин 2020-11-01 64.119.26.234
Хүрэлсүх 60 тэрбумтайгаа хүзүү сээрээрээ буцаад холбогдлоо. Сахал Эрдэнэбилэг хүч нь сулраагүй тохиролцоо хийсэн
Ахаа 2020-11-01 66.181.187.217
Хүрэлсүх Баттулга нарын хамтрал
zochin 2020-11-01 58.109.221.157
Shudarga ZALUUCHUUD UIH-d baihad huuli-sanhuu-ulsturiin mafi ustanaa Amjilt husie
Ард 2020-11-01 202.126.88.184
Хэн нь бяртай байгаа нь удахгүй мэдэгдэнэ. Шудаога ёс ялнаа.Ард түмэн ялаасай билээ.
Зочин 2020-11-01 172.58.140.7
Zuitei sain baina ta naraar baharhaj baina shuugchdee huulichidaa
Зочин 2020-11-01 64.119.18.235
Хууль дүрмээ барьж ажиллах хэрэгтэй ш дээ. Яасан ичдэггүй юм бэ. Авилгачдын гар хөл болсон хүн хуулиа мэдэхгүй 10 жил өөр ажил хийсэн гээ биздээ.
Сүхбаатар, Энхбаяр, Нямбаатар гишүүдэд баяр хүргэе. Та нар дуугараагүй бол Батхүлэг гэдэг хүн ногоон гэрлээр л гарах байлаа.
Тулга 2020-11-01 202.9.46.2
Хүнийг хийж байсан ажил, хашиж байсан албаар нь нь ялгаварлан гадуурхаж ажил мэргэжлийн хувьд өсөх эрхгүй болгож байгаа юм байна. Одоо Батхүлэг гэдэг хүн Голомтоос өөр хаана ч ажиллах эрхгүй хэрэг үү? Эсвэл энэ хүн Голомтод ажиллаж байснаараа буруутаж байна уу? Бүгд л нэг компани руу нохой шиг боорлож ноцоод ямар ичгүүртэй юм? Тэгж яривал улсад татвараа төлөөд, гадаадын хөрөнгө оруулалт татаад Монголын хөгжилд хувь нэмрээ оруулаад явж байгаа томоохон аж ахуйн нэгж байх шүү наад Голомт чинь.
Зочин 2020-11-01 172.58.140.7
g***
зочин 2020-11-01 66.181.169.162
Bathuleg ОХУ-д бакалавр, мастер, доктор хамгаалсан, бас Австралид мастер хамгаалсан төлөв даруу , маш чадварлаг хуульч шүү.
Зочин 2020-11-01 66.181.178.84
10 жил өмгөөлөгчөөр ажиллаагүй гээд байна, харин голомтын хуульч хийсэн байна. 5 жилийн турш голомтоос өөр этгээдэд өмгөөллийн үйлчилгээ үзүүлснийхээ дараа дөхиад нэр дэвш гээд байна
Зочин 2020-11-01 202.9.40.48
Манайх ийм л ардчилсан засаглалтай тогтолцоотой улс юм. Харин ард түмэн бид ийм ардчиллыг огт хүсэхгүй байна. Жинхэнэ ардчилсан засаглалыг бид хүснэ
Зочин 2020-11-01 202.9.40.48
АН-ынхан болохоор батхүлэгийг дэмжээд байх шиг байна. Нэг ч жил шүүгч хийж байгаагүй хүн яаж шүүн таслах ажиллагааг хуулийн дагуу зөв шударга шүүж чадах вэ дээ. голомтын эзэд ард түмнийг тэнэг гэж үзсэн бололтой. Бидэнд мөнгө байхад бүхнийг шийднэ гэж тооцож байна даа. Яая аа бас л бяр нь амтагдаж байх шигээ. Эдний ард Ерөнхийлөгч байх магадлал өндөр байнаа. Улс төрийн нам гэдэг байгууллагын үүрэг ролийг багасгамаар байнаа. Нам гэдэг юм байсан цагт Монголчууд сайнаа үзэхгүй дэгээ
Зочин 2020-11-01 202.9.40.48
Айх ичих гэдэг юм манай улсад алга болоод удаж байна. Эмч биш хүн эмч хийж бусдыг эмчилж амь насыг нь хохироодог, хуульч биш хүн хуулийн ажил хийж бусдыг хохироодог ийм үйл явц өнөөгийн монголын жинхэнэ дүр төрх болоод байна. нам мафийн сүлжээ бол бүгдиЙг хүссэнээрээ хийж ирсэн. Одоо жаахан ч гэсэн шударга ёсыг тогтооёо. намын гишүүн нөхөд болохоор өөрийнхөө намын хууль бус зүйлийг дэмждэг болсон. Батхүлэг шүүгч болсноор Эрдэнэтийн 49 хувийг хэдхэн хүний хувийн өмч болгох зорилготой юм
зочин 2020-11-01 103.57.93.90
СҮХБААТАР, НЯМБААТАР НАРТ БАЯР ХҮРГЭЕ. УИХ-ЫН ГИШҮҮН ТӨДИЙГҮЙ ШУДАРГА ХУУЛЬЧДЫН
БАЙР СУУРИНААС АСУУДАЛД ХАНДЛАА. ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД
ХАМГИЙН ӨНДӨР ОНОО АВСАН Ж.ОЮУНТУНГАЛАГ ШҮҮГЧИЙГ ЯМАР ҮНДЭСЛЭЛЭЭР НЭРИЙГ НЬ
ДЭВШҮҮЛЭЭГҮЙ БОЛОХЫГ ТЭР ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА БАТБАЯР ГЭДЭГ НӨХРӨӨС
АСУУГААЧ ГИШҮҮДЭЭ.
Зочин 2020-11-01 66.181.188.44
Сайн байна энэ чинь улс орон шүү дэ
Зочид 2020-11-01 202.126.89.78
Тэр поп энэ тэр гээд бгаа амьсгаа жаахан амаа мэдэж амиа бодсон нь дээр шүү нямбаатар энхбаяр сүхбаатар нар бол жинхэнэ хуулиа мэддэг шудрага есны дуу хоолой мөн учрал бна энэ залуучууд монголын төриин дархлаа болсон түшээд
Зочин 2020-11-01 66.181.182.101
ха ха ха. Баясгалан АН-ынх болохоор л эдингэж мөөрч байгаа болохоос биш шудрагадаа биш юм. МАН байсан бол чимээгүй дэмжих л хоёр нүүртнүүд шүү дээ
Зочин 2020-11-01 202.126.89.248
Сүхбаатар нямбаатар гэж үнэн поп хөөрсөн гарууд байна.шалчганасан попууд.
Зочин 2020-11-01 192.82.71.162
Х.Нямбаатар , У,Сүхбаатар нарын залуучууд МОЛОДЦЫ !
Зочин 2020-11-01 64.119.16.196
Голомт банкийг 1994-1995 оны үед Лу.Болд анх үүсгэн байгуулсныг санаж байна. Баясгалан Болдыг дагаж гүйдэг л нэг банди байсан чинь Болдын ноомой сул дорой зантайг ашиглан Голомт байнкийг нь булааж авчихаад одоо бүр бяр амтлагдаад юу ч хамаагүй хийдэг болох нь л дээ?!?!? Нэр дэвшүүлж байгаа хүнийг нь Женко дэмжээд байгаа юмуу, хаашаа юм??? Х.Баттулга олигархуудад атгуулах гэж байгаа бол бушуухан зайгаа тавьж өгвөл дээр шүү!!!
зочин 2020-11-01 66.181.182.101
чадаж байгаа юманд арга байдаггүй юм. чадахгүй байж битгий атаарх
Зочин 2020-11-01 202.126.89.240
Ta nar Battulgiin daramtiig davj chadahgvi sh dee ! Amaa med, Genko, Baysgalan 2-iin huivaldaand teeg tavih gej baij uursduu budaa bolovdoo, muusain said, gishvvd Ta nar HIREE MEDEEREI !!!!
Зочин 2020-11-01 192.82.78.124
Битгий ш** май лалраа