Монгол, БНХАУ-ын усны салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Монгол, БНХАУ-ын усны салбарын хамтын ажиллагаа шинэ шатанд гарлаа

БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг БНХАУ-д хийж байгаа албан ёсны айлчлалынхаа хүрээнд Усны нөөцийн яамны сайд Чен Лейтэй уулзаж хоёр орны усны салбарын өнөөгийн болон ирээдүй хэтийн төлөвийн талаар санал солилцлоо.   

Монгол Улс, БНХАУ нь усны нөөцийг хамгаалах салбарт олон жилийн хамтын ажиллагаатай. Үүний тод илрэл бол 1994 онд манай хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан “Хилийн усыг хамгаалах, ашиглах” тухай хэлэлцээрийг хийж байсан.

Энэ удаагийн уулзалтаар сайдууд хоёр орны усны нөөц, гадаргуугын усны шинжилгээ судалгаа, усны ашиглалтын менежмент, ус хэмнэх, ашиглах, орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр боллоо. Дээрх асуудлын хүрээнд хоёр орны сайдууд харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан юм.

Дэлхийн хүн амын эрчимтэй өсөлт, техник технологийн хөгжлийг дагаад усны нөөцийн хомсдол бий болох аюул тулгамдаад байгаа энэ зуунд улс орон бүр олон улсын, бүс нутгийн, хоёр талын гээд бүх хэлбэрийн хамтын ажиллагааг хөхүүлэн дэмжиж, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг усны нөөцөө хадгалж хамгаалах зайлшгүй шаардлага гарч байгаа энэ цаг үед хөрш орнуудын хамтын ажиллагааны санамж бичиг нь хоёр улсын усны салбар шинэ шатанд гарч байгааг харуулсан томоохон үйл явдал боллоо.

Мөн сайдуудын чухалчлан хөндөж тохирсон нэг асуудал бол уур амьсгалын өөрчлөлтийн улмаас мөсөн голууд хайлж, улмаар говь, цөлийн бүсэд ууршил ихсэж, нуурууд, усан сангийн ууршлаар ус буцалтгүй алдагдаж байгаа учраас усны нөөцийг ууршил хамгийн бага байх усны эрчим хүчний нөөц ихтэй, гол мөрний урсац бүрдэх өндөр уулын бүсэд усан сан байгуулах замаар гадаргын усыг хуримтлуулах, өндөр уулын бүсүүдэд хөв, цөөрөм байгуулах чиглэлээр хамтран ажиллах дээр санал нэгдлээ.

Монгол улс, БНХАУ-ын усны салбарын хүрээнд хийгдэхээр тохиролцсон санамж бичгийн хүрэнд ажлын хэсгийн анхны хуралдаан 2016 оны 5 сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах бөгөөд БНХАУ-ын Усны нөөцийн яамны дэд сайд энэхүү хуралдаанд оролцохоор тохиролцлоо.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж