Турк Сирийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Турк Сирийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Турк Сирийн гал зогсоох хэлэлцээрийг зөрчсөн гэв

 

Сирид гал зогсоосноос хойш 24 цагийн хугацаанд Турк улс есөн удаа зөрчсөн хэмээн ОХУ-ын талаас мэдээллээ. Сирийн хойд хэсгийн Тал Абяд хотод Турк улсаас 100 байлдагч орж ирсэн бөгөөд их буугаар галласан тухай ОХУ-ын батлан хамгаалах яамнаас мэдээлж байна. Туркийн арми “террорист байгууллага” хэмээн нэрлэсэн курдын зэвсэгт дайчдын эсрэг Сирид галаа зогсоогоогүй гэнэ. Турк нь курдын зэвсэгт дайчдын эсрэг өнгөрсөн долоо хоногоос хойш хөрш Сирийн газар нутагт их буугаар галлах болсон юм. Турк нь үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн тохиолдолд Сирийн гал зогсоох хэлэлцээрийг дагахгүй хэмээн мэдэгдэж аж.

 

Сирид таван жил үргэлжилж буй иргэний дайнд анх удаа сөргөлдөгч талууд гал зогсоогоод байна. Сирид баасан гаригийн шөнө дундаас эхлэн гал зогсоожээ. Гал зогсоох хэлэлцээрийг Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадын засгийн газар болон босогчдын 100 гаруй бүлэг, фракц дагахаа мэдэгдсэн юм. Гэхдээ үүнд аль-Каидатай холбоотой аль-Нусра хүчин болон “Исламын улс” зэрэг зэвсэгт бүлэглэлүүд багтахгүй. Сирийн гал зогсоох үйл явцыг АНУ болон ОХУ-ын тэргүүлсэн тусгай баг хяналт тавьж ажиллаж байгаа юм. Тэд ирэх өдрүүдэд Женевт уулзаж гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хэлэлцэх аж.

 

Үүний зэрэгцээ Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассад ирэх дөрөвдүгээр сарын 13-нд парламентын сонгууль явуулахаар зарласан юм. Дэлхийн хүчирхэг гүрнүүд өнгөрсөн арваннэгдүгээр сард Венад уулзах үеэрээ Сирийн зөрчлийг шийдэх ерөнхий зураглалыг гаргасны дагуу гал зогсоож, парламентын сонгууль явуулах гэж байна. Сирийн ерөнхийлөгч Башар аль-Ассадыг суудлаас буулгахын төлөө эхэлсэн иргэний дайнд 250 мянган хүн амь үрэгдэж, олон сая хүн орон гэрээ алдан, дүрвэсэн юм.

 

Эх сурвалж: Agence France-Presse

Б.АНХТУЯА

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Иргэний бодол 2016-02-29 150.129.143.152

Барууны орнууд арабын олон орнуудын сөрөг хүчнийг дэмжих замаар засгийг нь сольсон орнуудын байдал бүр ч дордлоо.Египит, Ливи, Иемен, Ирак гээд олон улс барууны бодлогын золиос боллоо. Одоо Сирийг хар. Барууны орнууд турк, Саудын араб гэх мэтийн холбоотойн улсуудынхаа бодлогыг дэмснээс л болллоо шүү дээ.БУСАД УЛСЫН ДОТООД ХЭРЭГТ ХЭТ ИХ хутгалдах аюултай зүйл болж хувираад байна.

ovgon 2016-02-29 43.228.130.158

ha ha ha ter muu sibiriin iljig noirnoosoo sereed yadgiin, yaj ch chadahgui shde, udahgui oros uls dampuurch ustah gej baihad.

ovgon 2016-02-29 43.228.130.158

ha ha ha ter muu sibiriin iljig noirnoosoo sereed yadgiin, yaj ch chadahgui shde, udahgui oros uls dampuurch ustah gej baihad.

Зочин 2016-02-29 59.153.115.63

Эрдоган гэгч тэнэг илжиг Сибирийн хүрэн байвгайг ичээнээс нь сэрээсэн. Одоо Сирийн хойноос будаа гурил болно доо.

Курдууд 2016-02-29 203.91.118.70

https://www.youtube.com/watch?v=2xZzxpKrmbM

Зочин 2016-02-29 203.91.118.70

Украин америкчуудад их л үнэтэй тусч байгаа нь эртнээс тодорхой болсон юм даа.

Зочин 2016-02-29 202.21.106.143

Америкийн Ерөнхийлөгч Барак Обама өнөөгийн Украины эрх баригчдыг эрс буруутгасан мэдэгдэл хийснийг "CNN" радио станц дамжууллаа. Вашингтон хотод болсон "Ажил хэрэгч дугуй ширээ"-ний (Business Roundtable) төлөөлөгчидтэй уулзах үеэр Барак Обама "Украины эрх баригчид өөрийн ард түмний эсрэг геноцид үйлдэж байна" гэж мэдэгджээ. "Америк улс бүх талын дэмжлэгийг Украинд үзүүлж байгаа. Харамсалтай нь, энэ улсын нөхцөл байдал улам бүр муудсаар байгаа гэдгийг одоо бид хүлээн зөвшөөрөхөөс өөр арга алга. Тэдэнд хуваарилсан мөнгө хаашаа ч юм алга болдог, ямар ч гэсэн улсынхаа эдийн засгийг сэргээхэд зарцуулахгүй байна" гэж Обама онцлон тэмдэглэв. Обама "Украины төр засаг өөрийн иргэдийг зохих түвшинд амьдруулах асуудлыг шийдэж чадахгүй байгаа нь илт. Украинд бүх талын авлига "цэцэглэж" байна, тэд үйлдвэрлэлээ хөгжүүлэх болон эдийн засгийн үзүүлэлтүүдээ сайжруулах үүргээ хэрэгжүүлэхийг хүсэхгүй байна. Украины хүн амын амьдралын түвшин ихээхэн доошилжээ, ер нь ядуурал нүүрлэчихлээ. Украины эрх баригчид ямар ч чадваргүй, юуг ч өөрчлөх хүсэлгүй, харин ч эсрэгээр хүн амынхаа аж амьдралыг улам муутгахад үйл ажиллагаагаа чиглүүлж байна. Үүнийг ард түмнийхээ эсрэг геноцид явуулж байгаа гэж хэлэхээс өөр аргагүй" гэж хэлжээ. "CNN"-н хөтлөгч энэ талаар "Цагаан ордон анх удаа юмыг өөрийнх нь нэрээр нэрлэлээ, үүнээс болоод улам аймшигтай санагдаж байна" гэж хошигнов.

өуө 2016-02-29 103.10.22.130

Туркууд гал зогсоохыг хүсэхгүй зөвхөн дайн дажин, эмх замбараагүй байдлыг хүсэж өдөөн хатгаж байгаа нь тодорхой байна.

РАВДАН 2016-02-29 202.70.46.221

ЭРДОГАН БОЛ ЗӨВХӨН ӨӨРИЙНХӨӨ АМИН ХУВИЙН ЭРХ АШИГ, АМБИЦИЙНХАА ТӨЛӨӨ УЛС ЭХ ОРНОО ЗОЛИОСОЛСОН ӨӨДГҮЙ ЭР. БАС ДЭЭР НЬ ХАМТАРЧ БАЙГАА АНД НӨХДӨӨ ДАЙСНЫХАА БУУНЫ ХАРААН ДОР ОРУУЛСАН ХӨГИЙН АМЬТАН!

РАВДАН 2016-02-29 202.70.46.221

ЭРДОГАНД ЦУС ХЭРЭГТЭЙ БОЛОЛТОЙ! КУРДУУД Ч ХҮСЛИЙГ НЬ БИЕЛҮҮЛЖ ТУРКИЙГ ЦУСАНД ЖИВҮҮЛЭХ БИЗ! ҮР ДҮНД НЬ ЭРДОГАН ДҮҮЖЛҮҮЛЖ КУРДУУД ТУСГААРЛАХ БИЗ!