&#34Талын хөх чононууд&#34 цувралыг 3-2-оор тэргүүлж эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

&#34Талын хөх чононууд&#34 цувралыг 3-2-оор тэргүүлж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

&#34Талын хөх чононууд&#34 цувралыг 3-2-оор тэргүүлж эхэллээ

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын Бүх оддын тоглолт хоёрдугаар 26-28-ны өдрүүдэд Орхон аймгийн "Хангарьд" болон Хандгайт дахь Спортын ордонд боллоо. Сагсан бөмбөг сонирхогчдын хамгийн их хүлээлттэй байсан Монгол улсын шигшээ баг легионеруудын халз тоглолт өчигдөр болсон. Тус тоглолтод эцсийн мөчид 101:98 онооны харьцаагаар манай сагсчид хожсон юм. Энэхүү тоглолтод Т.Санчир 30, Г.Баттөр 23, Б.Билгүүн 14 оноог авчээ. Легионеруудаас К.Жонес 19 оноог авч багаа хожилд хүргэжээ.


Жил бүрийн бүх оддын тоглолтын үеэр бүгдийн хүлээдэг мөч бол Монголын шигшээ болон Легионар тамирчдын өрсөлдөөн байдаг билээ. Энэхүү тулаан болж эхлээд хэдийнэ 4 удаа учраа таараад 2-2 гэсэн тэнцээ үүсээд байсан бөгөөд хайнаагаа хагалах тоглолт гэдгээрээ онцлогтой сонирхол татахуйц тоглолт байсан юм. Тоглолт эхлэхийн өмнө Лигонерууд хожлын цуварлыг тэргүүлэх болно,өмнөх жилүүдэд байгаагүй олон оноогоор хожих болно хэмээн ярилцаж байсан бол, Шигшээ багийн залуус маань ч хожино гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлж байсан юм. Шүгэл дугаран тоглолт эхлэхэд 2 баг ээлж дараалсан довтолгоонуудаар бөмбөгдөж эхлэв.Үзэгчид ч өөр хоорондоо за энэ тоглолт ч алаан болох нь дээ хэмээн ам уралдуулан ярьж байсан нь жинхэнэ утгаараа биеллээ олов.Тоглолтын давамгайлал ээлж дараалан солигдож сагсан бөмбөгийн бүхий л ур чадвар, техник, гоёмсог зүйлс ихтэй ширүүн тулаан болсон билээ.Эндээс нэг ганц зүйлийг ажиглахад Монголчууд маань гадны легионар тамирчидтай ер нь тоглоод сурчихжээ.Өндөр тамирчдын эсрэг хийж байгаа шилжилттэй хамгаалалтууд гайхалтай болж байлаа.Мөн тэдний эсрэг довтлох хувилбартай довтолгоонууд үнэхээр мундаг болж байсны эцэст хожил Монголын маань шигшээ багт шийдэгдэж хайнааг хагаллаа.Уг тоглолтын нэгэн чимэг бол Билгүүн, Санчир нарын гоёмсог нэгэн довтолгоон үзэгчдийг суудлаас нь босгоод амжив.Мөн Баттөрийн ээлж дараалсан холын зайн шидэлт, Мөнхболдын сайн тоглолтууд гээл бүгд сайн байсны дүнд хожил Монголын талд шийдэгдэв.Уг тулаан өмнөх 4 тоглолтоосоо илүү энэ тулаан бүр их сонирхолтой ширүүн эцсийн мөчид шийдэгдсэн гэдгээрээ гайхалтай болсныг онцлох нь зүйтэй.Гол нь 4-р үед 10 гаран оноогоор хожигдож явсан Монголын шигшээ эргэн ирэлт хийж хожсон гэдгээрээ энэ хожил дэндүү амттай байлаа. Уг тоглолтонд шилдэг тоглогч Т.Санчир 30 оноо, 8 самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн бол, Баттөр 23 оноо, 7 ашигтай дамжуулалт өгсөнөөс гадна залуус жигд сайн тоглолт үзүүлсэн юм.

Харин Лигонеруудын шигшээ багаас Шидэт хочит Jones 19 оноо, 7 дамжуулалт, 5 самбараас бөмбөг авалтаар тэргүүлсэн бол Dwan Caldwell, Chu Madaubum, Andre Brown, D.Coleman нар сайн байж 10+ оноо авж сайн тоглолтыг үзүүлсэн  ч эцсийн үр дүнд хожигдол хүлээсэн юм.

Ийнхүү 3 хоногийн турш үргэлжилсэн Сагсчдын баяр буюу Бүх оддын тоглолт маань амжилттай болж шигшээ багын ялалтаар өндөрлөсөн нь хамгийн сайхан байлаа.

 

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ ШИГШЭЭ БАГ ЯЛЛАА. Монгол Улсын Үндэсний шигшээ баг 101:98 АНУ-ын ЛЕГИОНЕР ТАМИРЧДЫН БАГ 101:98 Тоглолтын 4-р үед 11 онооны зөрүүтэй хожигдож байсныг гүйцэн оноог барихад ордонд цугласан үзэгчдийн сэтгэл хөөрөл дээд цэгтээ хүрч, фанатуудынхаа итгэлийг Талын Хөх Чононууд алдалгүй хамгаалалтандаа нягт ажилласаар ЯЛАЛТЫГ АВЧ ЧАДЛАА. Атгасан гар мэт нэг цул болон тоглож Монгол түмнийхээ магнайг ахин нэг тэнийтэл баярлуулж гайхамшигт ялалт байгуулсан Талын Хөх Чононууддаа баярлалаа!!! Дахин олон олон удаа Монголчуудаа ялалтын буухиагаараа баярлуулаарай ЗАЛУУСАА!!!

Posted by Mongolian National Basketball Association on Sunday, February 28, 2016

ЭХ СУРВАЛЖ: МҮСБХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс