Марадона: Путинд итгэж байна

Хуучирсан мэдээ: 2020.10.31-нд нийтлэгдсэн

Марадона: Путинд итгэж байна

Марадона: Путинд итгэж байна
Russian President Vladimir Putin listens to Argentina's former midfielder Diego Maradona during a meeting ahead of the Final Draw for the 2018 FIFA World Cup football tournament at the State Kremlin Palace in Moscow on December 01, 2017. / AFP PHOTO / SPUTNIK / Alexey NIKOLSKY (Photo credit should read ALEXEY NIKOLSKY/AFP/Getty Images)

Аргентины хөлбөмбөгч асан, өдгөө “Gimnasia and Esgrima” клубын ахлах дасгалжуулагч Диего Марадона ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэж байгаа тухайгаа ярьсныг "Clarin" мэдээлжээ.

Тэрбээр коронавирусийн эсрэг вакцин удахгүй гарна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Марадона дэлхий нийт Оросын эмийг хэрэглэх болно гэж бодож буйгаа ч хуваалцжээ. Тэрбээр цар тахлын улмаас Латин Америкт маш олон хүн ажилгүй болж, санхүүгийн асуудалд ороод байгааг нэмж өгүүлсэн байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д “Covid-19”-ийн эсрэг хоёр ч вакцин бүртгэгдээд буй юм. Эхнийх нь “Гамалея” төвийн бүтээсэн “Sputnik V” вакцин. Хоёр дахь вакцин болох "EpiVacCorona"-г аравдугаар сарын 14-нд албан ёсоор бүртгэснийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Вектор" төвөөс зарласан билээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
11
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж