Аргентины хөлбөмбөгч асан, өдгөө “Gimnasia and Esgrima” клубын ахлах дасгалжуулагч Диего Марадона ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд итгэж байгаа тухайгаа ярьсныг "Clarin" мэдээлжээ.
Тэрбээр коронавирусийн эсрэг вакцин удахгүй гарна гэж найдаж буйгаа илэрхийлсэн байна. Марадона дэлхий нийт Оросын эмийг хэрэглэх болно гэж бодож буйгаа ч хуваалцжээ. Тэрбээр цар тахлын улмаас Латин Америкт маш олон хүн ажилгүй болж, санхүүгийн асуудалд ороод байгааг нэмж өгүүлсэн байна.
Өнөөдрийн байдлаар ОХУ-д “Covid-19”-ийн эсрэг хоёр ч вакцин бүртгэгдээд буй юм. Эхнийх нь “Гамалея” төвийн бүтээсэн “Sputnik V” вакцин. Хоёр дахь вакцин болох "EpiVacCorona"-г аравдугаар сарын 14-нд албан ёсоор бүртгэснийг ОХУ-ын Ерөнхийлөгч Путин “Вектор" төвөөс зарласан билээ.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ