Хүрэн баавгайн савар, доньд их хэмжээгээр худалдсан этгээдийг илрүүлжээ | News.MN

Хүрэн баавгайн савар, доньд их хэмжээгээр худалдсан этгээдийг илрүүлжээ

Хүрэн баавгайн савар, доньд их хэмжээгээр худалдсан этгээдийг илрүүлжээ

Хүрэн баавгайн савар, доньд их хэмжээгээр худалдсан этгээдийг илрүүлжээ

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид, Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” нэрээр ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүлжээ. Тодруулбал, тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид энэ сарын 23-ны өдрийн орой 18-20 цагийн хооронд Мөрөн сумын иргэн Д нь их хэмжээний нэн ховор амьтдын эд эрхтэн хууль бусаар хадгалж байсныг илрүүлэн, тухайн иргэнийг түр саатуулсан байна.

Д гэгч нь Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхэлдэг бөгөөд өөрийн эзэмшлийн байшин, агуулахдаа хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг, хуш модны самар 270 кг-ыг тус тус хадгалж байсныг цагдаагийн байгууллага хураан авчээ.

Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас иргэн Д-ийн үйлдэл Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-31 194.187.251.174

Байгаль, ховор ан амьтаныг ёстой дураараа сүйтгэж байгаа гарууд бол Хөвсгөлийн дархадууд шүү дээ, хүн хараа хараах зүхэх, амь амьтан алж, байгаль дэлхийг сүйтгэхээс өөр юм мэдэхгүй цус нь ойртсон дуракууд.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж