Леонардо ДиКаприод хийморийн сан тавиулжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Леонардо ДиКаприод хийморийн сан тавиулжээ

“Оскар” наадам өнөөдөр Лос-Анжелес хотноо болж байна. Энэ удаагийн “Оскар”-ын гол эзэн нь Леонардо ДиКаприо болоод байна. Тэрээр өнгөрсөн хугацаанд “Оскар”-ын шагнал хүртэж байгаагүй бөгөөд энэ удаад “The Revenant “буюу “Үхлээс амь мултарсан нь” киногоор шилдэг эрэгтэй жүжигчинд нэр дэвшиж, анхны "ОСКАР"-аа гардан авсан билээ.

Тэгвэл үүнтэй холбоотойгоор монголчууд ч багагүй хөл, хөөр болж байна. Түүний шүтэн бишрэгчид нь Гандантэгчэнлэн хийдэд ном уншуулж, Хийморийн сан хүртэл тавиулаад амжсан байна. Энэ тухай сошиал ертөнцөөр шуугиж, “Оскар” авахад нь нөлөөлсөн эзнээр Гандантэгчэнлэн хийдийнхнийг тодруулаад  хүртэл амжжээ.

Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж