Сонгон шалгаруулалтгүй тээвэр эрхэлж байгаа компанийг шалгахаар болов

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Сонгон шалгаруулалтгүй тээвэр эрхэлж байгаа компанийг шалгахаар болов

Орон нутагт шинээр баригдаж буй замын барилгын болон засвар арчлалтын ажлыг ирэх дөрөвдүгээр сарын 15 гэхэд эхлүүлэхээр болжээ. 

Мөн орон нутгийн зорчигч тээвэрлэлт ихэсч байгаатай холбогдуулан зарим сумд руу том оврын автобус зорчуулахын тулд гүүр тавих шаардлага тулгарч байгаа гэнэ. Түүнчлэн Улаанбаатар-Эрээний чиглэлд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж буй гурван компани ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаад анхаарч, ямар нэг ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхэд хяналт шалгалт хийхийг яамны Хяналт үнэлгээ, дотоод аудитын газарт  салбарын сайд нь даалгасан байна.

Б.БАТ

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж