Амьтдын биед хүнд халдах аюултай 850 мянга орчим вирус бий | News.MN

Амьтдын биед хүнд халдах аюултай 850 мянга орчим вирус бий

Амьтдын биед хүнд халдах аюултай 850 мянга орчим вирус бий

Амьтдын биед хүнд халдах аюултай 850 мянга орчим вирус бий

Хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж экосистем тэнцвэрт байдлаа алдахын хэрээр амьтдын биед байдаг 540-850 мянган судлагдаагүй вирус хүнд халдварлаж, өвчин үүсгэх аюултай хэмээн эрдэмтэд анхааруулж байна.

Биологийн олон янз байдал ба экосистемийн үйлчилгээний талаархи засгийн газар хоорондын шинжлэх ухааны бодлогын платформын биологич, халдварт өвчин судлаач, экологич нарын 22 хүнтэй баг амьтдыг болон тэдний биед тээгдэж байдаг вирусүүдийг судалж, ирээдүйд хүн төрөлхтөнд халдварлаж, өвчин, тахал үүсгэх аюултай 540-850 мянган вирус бийг илрүүлжээ.

Судалгааны багийн ахлагч Петер Дасзак дээрх судалгаагаа “Covid-19″ цар тахлын болон өөр орчин үеийн өвчнүүдийн цаана үл мэдэгдэх нууц гэж байхгүй. Хүн төрөлхтний буруу үйл ажиллагаа уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж, байгалийн тогтолцоог алдагдуулснаас болж илүү олон вирус хүнд халдах аюултай болж байна.

Хүний газар эзэмшин ашиглах, хөдөө аж ахуйн буруу хөгжил, байгальд ээлгүй зах зээл, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэрэг нь байгалийг сүйтгэж, хүн төрөлхтөн болон зэрлэг байгаль амьтад хоорондын хил хязгаарыг арилгаж байна. Энэ л өвчин, тахал үүсэх гол шалтгаан болж байна” хэмээн тайлбарлажээ.

Энэ асуудлаас зайлсхийхийн тулд засгийн газар жил бүр 31-45 тэрбум паундыг байгалийг нөхөн сэргээх ажилд зарцуулах хэрэгтэй хэмээн эрдэмтэд тооцоолсон байна. Энэ тоо магадгүй их сонсогдож байгаа ч энэ онд цар тахлын эсрэг зарцуулагдсан 6-12 их наяд паундын хажууд өчүүхэн юм.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БӨӨ ТЭНГЭР 2020-10-31 202.137.135.1

МУУР НОХОЙ ГЭРТЭЭ ТЭЖЭЭЭДЭГ ХҮҮҮСЭЭС БОЛЖ КРОНА ДЭЛГЭРСЭН,ЭЛЭГ БӨӨР ХОРТ ХАВДАРААР ОЛОН ХҮН ҮХСЭЭР БАЙГАА НЬ МУУР НОХОЙНЫ БИЕЭР ДАМЖИЖ ОРСНООС БОЛЖ БАЙГАА ӨӨРСДӨӨ ДАРХЛАА САЙТАЙ ӨВЧИН ТААРЧИААД ӨӨРСДӨӨ ҮХДЭГГҮЙ МУУР НОХОЙ ОЛО ЗУУН ХӨНӨӨСӨР БАХ НЬ ОЙЛГОМЖОЙ БОЛСОН

Avatar

ДАНЗАН 2020-10-31 49.0.212.165

АРГАГҮЙ Л САЙХАН ХООСОН ТОЛГОЙТОЙ ҮХЭР ООРК ЮМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж