Оскарын шагнал авсан Шведийн жүжигчин Алиса Викандер, жүжигчин Майкл Фассбендер нар хайр дурлал, хувийн амьдралынхаа талаар олон нийтэд дэлгэх дургүй улс. Гэвч Оскар тэднийг аргагүй байдалд оруулж орхижээ.
Алиса Викандерийг туслах дүрийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналын эзэн болсныг зарлахад хосууд телевизээр шууд дамжуулж байгааг ч мартан үнсэлцжээ. Ингэж нэг жил шахам нуусан харилцаа нь ил болсон байна. Харин шагналаа авахдаа жүжигчин Алиса хамтран тоглогч, гэрийнхэндээ, ээждээ баярласнаа илэрхийлсэн ч шууд дамжуулах камер түүний найз залууг харуулах мөчид Алиса найз залуугийнхаа нэрийг огт дурсаагүй гэнэ.
Б.ЭНХ