Тосгондоо нүүж ирсэн хүмүүст 50 мянган ам.доллар өгнө гэжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.31-нд нийтлэгдсэн

Тосгондоо нүүж ирсэн хүмүүст 50 мянган ам.доллар өгнө гэжээ

Тосгондоо нүүж ирсэн хүмүүст 50 мянган ам.доллар өгнө гэжээ

Италийн өмнөд хэсэгт байрладаг дундад зуунаас хойш баялаг түүхтэй Санто Стефано ди Сессиано тосгон мартагдаж үгүй болохгүйн тулд хүмүүсийг нүүж ирэхийг уриалж байгаа ажээ. Уулан дээр оршдог тус тосгонд өдгөө ердөө 115 хүн оршин суудгаас 20 хүрэхгүй нь 13-аас доош насны хүүхдүүд юм байна.

Хүмүүсийг татахын тулд уг тосгон нүүж ирсэн хүмүүстээ гурван жилийн турш жил бүр 9318 ам.доллар төлж, хэрвээ тосгонд бизнесээ эхлүүлбэл 23297 ам.доллар өгөхөө амалсан байна. Түүнээс гадна нүүж ирсэн хүмүүст хүссэн байрыг нь бэлгэ тэмдэг төдий мөнгөөр хөлслүүлэх аж. Одоохондоо чухам хэр хэмжээний мөнгө байрны түрээсэнд авахаа шийдээгүй байгаа ч бусад газрын түрээсээс хэд дахин бага байхаар төлөвлөжээ.

Тосгонд нүүн очиж, дээрх боломжуудыг эдлэхийн тулд 18-40 настай, Италийн, Европын холбооны иргэншилтэй байх, эсвэл иргэншилтэй болоход бэлэн байх хэрэгтэй аж. Хэрвээ тосгонд очиж амьдраад, өөрийн бизнесээ эхлүүлж чадахгүй бол тосгоны удирдлага танд гудамж талбай цэвэрлэх, хөтөч хийх, мэдээллийн оффист туслах гэх мэт ажил олж өгөх юм байна.

Эх сурвалж: UNILAD

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж