Оюутнууд АСЕМ-д ажиллах боломжтой гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Оюутнууд АСЕМ-д ажиллах боломжтой гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Оюутнууд АСЕМ-д ажиллах боломжтой гэв

Ирэх долоо дугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр оюутнуудыг ажиллуулах боломж бий хэмээн Монголын оюутны холбооноос /МОХ/ мэдээлж байна. МОХ-ны төлөөлөгчид АСЕМ-ын бэлтгэл ажлын албанд багтаж байгаа гэдэг утгаараа оюутнуудыг хөтөч, орчуулагч, урлаг, соёлын арга хэмжээ, хот тохижилтын чиглэлээр ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа гэлээ.

Оюутнуудын дунд явуулсан судалгаагаар 72 хувь нь хичээлийн хажуугаар ажил хийх бүрэн боломжтой, хүсэлтэй гэж хариулжээ. Тиймээс эхний ээлжид АСЕМ-ын уулзалтын үеэр оюутнуудыг ажиллуулах боломжийг хангана хэмээн мэдээлж байна.

Энэ хүрээнд ирэх баасан гаригт АСЕМ-ын үеэр ажил хийх хүсэлтэй оюутнуудыг Оюутны талбайд 14.00 цагаас цугларахыг уриалж байна. Гэхдээ энэ нь зөвхөн нэг өдөрлөг бус оюутнуудад тулгарсан асуудлыг шийдвэрлүүлэхийн төлөө хийж буй тайван жагсаал гэж тайлбарлалаа. Ялангуяа оюутны 70 мянган төгрөгийг хэзээ, хэрхэн олгох талаар тодорхой тайлбар, хариу хүссэн тайван жагсаал гэв.

Оюутны 70 мянган төгрөгийг есдүгээр сараас хойш олгоогүй хэмээн оюутнууд хэлж байна. Тэгвэл оюутны 70 мянгыг ямар асуудлаас болоод өнөөг хүртэл өгөхгүй байгаа талаар бид Сангийн яамнаас тодруулсан юм. Санхүүжилтийн асуудал шийдвэрлэгдээгүйгээс олгоогүй. Ирэх сараас санхүүжилт шийдвэрлэгдэх магадлалтай гэхээс өөр тайлбарыг хэлсэнгүй. Сангийн сайдаас энэ талаар мэдээлэх чиглэл өгөөгүй учраас тодорхой мэдээлэх боломжгүй гэх тайлбарыг хэлсэн юм.

Б.ЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-29 172.101.82.153

dachilgaa gedeg chin hudulmuriin hulsgui ajilluulna gesen ug bish gej naidahaas.

Зочин 2016-02-29 202.179.27.183

АСЕМ -ийн өдрүүдэд хотын авто замын хөдөлгөөнийг багасгах , ариун цэвэр, эмх цэгц , үйлчилгээний соел , дэг жая, бүтээгдэхүүний өнгө үзэмж савалгааг сайжируулах талаар цогц арга хэмжээг одооноос эхлэн бэлтгэлийг хийх хэрэгтэй байна. Үүний тулд : хүмүүсийн амралтыг зохицуулах , үйлчилгээний хаяг , автомашины өнгө үзэмж ,хөдөлгөөний хязгаарлалт хийх ,хотын гудамж , талбайн цэвэрлэгээ , зэрэгт анхаарах зохих ахиц гаргах . 1000 тараншаачидын цугларалт , 500 гуйлгачид , мэргэ төлөгчидын суулт гэх мэт улсын нэр хүндийг унагахыг хүсэгчидийн увайгүй оролдлогыг гаргуулахгүй байх арга хэмжээ авах, Али болохоор олон сайн дурынханыг ажлуулах г.м.

Зочин 2016-02-29 202.9.40.252

Өнөөдрийн оюутнуудын чадвар ямар билээ?? юу сурч байна, хичээлээ хэр хийж байна гэж бодохоор харанхуйлаад явчих юмаа. АСЕМ-д хөтөч арай хийж барахгүй биз дээ. Цэвэрлэгээ, үйлчилгээнд харин сургаад явуулбал ямар байдаг юм бол доо хөөрхийс..

Зочин 2016-02-29 150.129.141.253

яаяаяа та чинь яасан мэдлэгтэй боловсролтой хүн гараад ирэв ээ магадгүй эхийнхээ гэдэснээс унахдаа ийм их мэдлэг боловсролтой төрсөн юм биш байгаа Хийж сурч өөрийн биеэр үзэж байж мэргэшдэг юм шүү дээ яагаад ингэж залуусаа гоочлоно вэ таны ирээдүйг залгамжилах улсууд бид ш дээ Зааж зааварлаад явахын оронд ингэж дутуу үнэлэхээр яах вэ дээ МЭДЛЭГ БОЛОВСРОЛТОЙ САЙХАН ХҮМҮҮС НЬ АСЕМ- ГЭЭД ТОМ ХУРАЛД ХЭРВЭЭ АМЖИЛТТАЙ БОЛВОЛ МОНГОЛД МАШ АШИГТАЙ ЭНЭ ХУРАЛД ҮНЭГҮЙ ХЭДЭН ӨДӨР АЖИЛЛАЖ ЧАДАХГҮЙ ГЭЭД ОНГИРЦГООХ ЮМ БИЛЭЭ УЛСЫНХАА ТӨЛӨӨ ХЭДЭН ЦАГ ЗОГСООД АЖИЛЛААД ӨГӨХӨД ЯАДАГ БАЙНА

70-с БУСАД ШААРДЛАГЫГ ДЭМЖИЖ БАЙНА 2016-02-29 103.229.123.105

ХАРИН 70 МЯНГА БОЛ ШАЛ ИЛҮҮДСЭН ЗАВХРАЛ ЮМ АА.

Зочин 2016-02-29 202.9.41.45

ажиллуулж болно. чадвар ямар вэ, төлөвшил ямар вэ? гэдэг чухал. АСЕМ-д ажиллаад хулгай хийвэл яана аа.

мөнгө байгаа бол хэмнэе ээ 2016-02-29 150.129.142.105

АСЕМ гэж хэдхэн хүний бизнес болсон хурлаа болиоч ээ

ЧД иргэн 2016-02-29 202.179.26.17

"оюутнуудыг хөтлөгч, орчуулагч, урлаг, соёлын арга хэмжээ, хот тохижилтын чиглэлээр ажиллуулах боломжтой гэж" ээ. Хөтлөгч биш ээ. Хөтөч орчуулагч шүү дээ. Мэдээ бичсэн Заяа хөтлөгч хөтөч хоёрын ялгааг сайн ойлгодогүй юм байна. Ямар концерт хөтлөх гэж байгаа биш...Бичиж байгаа юмныхаа утга учрыг сайн бодож бичиж байл даа...