Нас барсан сувилагчдын тоо дайнд амь үрэгдэгсдийнхтэй тэнцжээ

Хуучирсан мэдээ: 2020.10.31-нд нийтлэгдсэн

Нас барсан сувилагчдын тоо дайнд амь үрэгдэгсдийнхтэй тэнцжээ

Нас барсан сувилагчдын тоо дайнд амь үрэгдэгсдийнхтэй тэнцжээ

Цар тахлын халдвар авч нас барсан сувилагчдын тоо дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн сувилагчдын тоотой тэнцүү хэмжээнд хүрлээ хэмээн Олон улсын сувилагчдын зөвлөл мэдэгдээд, коронавирусээр хорвоог орхисон эмнэлгийн ажилтнуудын тоог засгийн газрууд дарж байгааг онцолжээ.

Тэдний мэдээлж буйгаар, цар тахал анх Ухань хотод эхэлснээс хойш 11 сарын хугацаанд дор хаяж 1500 сувилагч халдвар авч нас барсан байна. Энэ нь 1914-1918 он хүртэл дөрвөн жил үргэлжилсэн дэлхийн нэгдүгээр дайнд амь үрэгдсэн сувилагчдын тоотой тэнцүү тоо юм.

Мөн нас барагсдын тоо бодит байдал дээр засгийн газруудын мэдээлж буйгаас олон байж магадгүй гэж зөвлөл үзэж байгаа аж. Учир нь нас барсан сувилагчдын тоог ердөө 44 улс л албан ёсоор тусад нь бүртгэж буй юм байна.

Олон улсын сувилагчдын зөвлөлийн тооцоолж буйгаар, нийт халдвар авсан хүмүүсийн дор хаяж 10 хувь нь эмнэлгийн ажилчид байгаа аж.

Эх сурвалж: RT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
96
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж