Өнөөдөр “Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолттой | News.MN

Өнөөдөр “Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолттой

Өнөөдөр “Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолттой

Өнөөдөр “Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолттой

Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” романаас сэдэвлэсэн сонгодог жүжиг аравдугаар сарын 3-наас Улсын драмын эрдмийн театрын тайзнаа нээлтээ хийсэн. Өнөөдөр /2020.10.31/ “Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолт болно. Тодруулбал, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид 27, 28 дахь удаагийн тоглолтоо өнөөдөр 12.00 цаг, 17.00 цагт үзэгчдэд толилуулах гэж байна.

Үзэгчдийн дунд хүлээлттэй байсан “Анна Каренина” жүжгийн тасалбар аравдугаар сарын 31-нийг хүртэл зарагдаж дууссан бөгөөд дараагийн тоглолтын товыг тун удахгүй мэдээлэх ажээ. “Анна Каренина” сонгодог жүжгийг нэг сарын хугацаанд 12 мянган үзэгч үзээд байгаа аж.

Тэртээ 1877 онд бичигдэн, дэлхийн сая сая хүний сэтгэл зүрхийг татсан уг алдартай зохиолыг Н.Пүрэвдагва жүжгийн зохиол хэлбэрт оруулан бичиж, Төрийн соёрхолт, найруулагч Н.Наранбаатар найруулж, зураачаар Т.Ганхуяг ажилласан.

Драмын театрын энэ цаг үеийн сайхан бүсгүйчүүдийн нэг Н.Баярмаа "Анна Каренина" жүжгийн гол дүрийг бүтээсэн. Харин түүний нөхөр Алексей Каренинд Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, Соёлын тэргүүний ажилтан Д.Баттөмөр, Облонскийд Гавьяат жүжигчин Л.Дэмидбаатар, М.Түвшинхүү нар тус тус тоглож байна.

Хоёр бүлэг, 23 үзэгдэлт жүжгийн туслах дүрүүдийг Ардын жүжигчин С.Сарантуяа, П.Цэрэндагва, Гавьяат жүжигчин Г.Урнаа, Ж.Оюундарь, Соёлын тэргүүний ажилтан Б.Одончимэг, М.Тогтохжаргал, С.Болд- Эрдэнэ, Ш.Амгаланбаатар тэргүүтэй 20 орчим уран бүтээлч бүтээж буй.

“Анна Каренина” жүжгийн цахим тасалбар есдүгээр сарын 22-ноос худалдаанд гарсан бөгөөд суудлын зэрэглэлээс хамааран 25-100 мянган төгрөгийн үнэтэй байв.

А.СҮРЭН

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-10-31 122.201.23.84

Эмэгтэй хүний заавал унших ёстой 10 сонгодог зохиолын нэгэнд Анна Каренина ордог. Амьдаар үзэх шал өөр мэдэрэмж байдаг. АНУ-д хамгийн чадварлаг жүжигчид драмд тоглодог гэсэн

Avatar

zochin 2020-10-31 122.201.23.84

Баярмаа маш сайн тоглож байна лээ. Найруулагч Наранбаатар сайхан найруулсан гэж бодож байна. Гавьяат хасар Жагаагийн өөр нэг дүр төрхийг харсан шүү харин

Avatar

123456 2020-10-31 49.0.212.165

Ёстой л ЯРШИГТАЙ ЮМ ДУУСАХ НЬ амрах нь дээ, ХӨДӨӨНИЙ НИЙТИЙН ДУУНЫ КОНЦЕРТ-оо үзмээр санагдаад үхэх гээд байхад чинь тээ?

Avatar

РАВДАН 2020-10-31 66.181.161.95

ХУВИА ХИЧЭЭСЭН ХОРМОЙ СУЛ ХҮҮХЭНДЭЭ ЭНЭ АННА.

Avatar

Зочин 2020-10-31 103.26.193.111

Нэг хачин урт эрүүтэй, нүүрийг нь юмаар дарсан юм шиг царайтай хүүхнийг бас энэ цагийн сайхан гэж худлаа хөөргөхөө боль.

Avatar

Зочин 2020-10-31 103.26.194.203

ЯРШИГТАЙ ЮМ ДУУСАХ НЬ

Avatar

Зочин 2020-10-31 66.181.161.101

uhsen b**s ter emegtei bol butehgui rr

Avatar

Зочин 2020-10-31 103.26.195.127

Ёстой машиндаж байгаа юм байна дааа. Ийм хэмнэлээр өдөр бүр тоглох нь ёстой мөлжлөгө жүжиг болж байна. Нэг л давтамжтай, робот маягийн болдог.

Avatar

Зочин 2020-10-31 139.5.218.130

Үнэхээр сайхан тоглолт болсон. Нийт уран бүтээлчдэд амжилт хүсье.

Avatar

Зочин авхай 2020-10-31 66.181.161.78

,,үзмээр байна.1 сар завсарлаад ахьж тоглох байгаа?

Avatar

Зочин 2020-10-31 202.179.27.163

ИНГЭЖ ӨДӨР БҮР ТОГЛОЛТ ХИЙХЭЭР САПИРДАГГҮЙ ЮМ БАЙХ ДАА. БУРУУ БИЗ ДЭЭ. НОРМ НОРМАТИВ ГЭЖ ЮМ БАЙНА УУ. ЯМАР СОНГУУЛИЙН ШОУ СУРТАЛЧИЛГАА БИШ, ХӨДӨӨ ОРОН НУТГИЙН АЯЛАН ТОГЛОЛТ БИШ ДЭЭ. ЗА ЭНЭ ЖИЖИГ Ч ЯАХАВ. МАНАЙХАН ӨӨР БУСАД ЗҮЙЛ ДЭЭР АЛГУУРЛАЖ АЛГУУРЛАЖ БАЙГААД ГЭНЭТ НЭГ ИНГЭЭД ЯАРУУ САНДРУУ БААХАН ЮМ АМЖУУЛААД ИХ ӨВЧИГНӨДӨГ. ЯМАР Ч АМЬДРАЛЫН ХЭМ ХЭМНЭЛГҮЙ.

Avatar

Худлаа гарууд 2020-10-31 124.158.70.138

Чиний амьдрал тийм эмх замбараатай, чи их мундаг хүн гэдэгт би эргэлзэж байна. Зүгээр л үзэж чадахгүйдээ бухимдаж юм бичиж байгаа биз дээ. Ихэнх хүмүүс чам шиг байдаг. Үзэж, оролцож чадахгүй л бол өөрт нь таалагдсан юмыг ч гэсэн худлаа мяалдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж