Арсен Венгер: Рэшфорд намайг гайхшрууллаа

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Арсен Венгер: Рэшфорд намайг гайхшрууллаа

Түрүүлэх өрсөлдөөнд яваа “Арсенал” клуб премьер лигийн 27 дугаар тойрогт “Манчестер Юнайтед”-ын талбайд зочилж, 3:2-оор хожигдсон билээ. Энэ тоглолтод “Улаан чөтгөрүүд”-ийн 18 настай довтлогч Маркус Рэшфорд хоёр гоол оруулсан. Тоглолтын дараа “Арсенал”-ын довтлогч Рэшфордын талаар өөрийн байр сууриа хуваалцжээ.

Тэрбээр “Де Хеа болон Депай нар өнөөдөр үнийнхээ хэмжээнд маш сайн тоглосон. Гэхдээ намайг Рэшфорд үнэхээр гайхшрууллаа.  Тэр маш ухаалаг байж, талбайг бүрэн харж, зөв цагт зөв газраа байж чадсан” хэмээн ярьжээ.

ЭХ СУРВАЛЖ: http://www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж