“Сүнсний баяр тэмдэглэж байгаад өөрсдөө жинхэнэ сүнс болох вий!”

Хуучирсан мэдээ: 2020.10.31-нд нийтлэгдсэн

“Сүнсний баяр тэмдэглэж байгаад өөрсдөө жинхэнэ сүнс болох вий!”

“Сүнсний баяр тэмдэглэж байгаад өөрсдөө жинхэнэ сүнс болох вий!”

Өмнөд Солонгосын эрх баригчид сүнсний баярын өдрүүдэд иргэдээ халдвар авахаас сэргийлэн маскаа зүүж, зай барих дүрмээ баримталсаар байхыг сануулан, хэд хэдэн сонирхолтой уриалга дэвшүүлжээ.

Тус улсын цагдаа нар Сөүл хотын шөнийн клубүүдийг эргэж, ард иргэдийг зай барьж байгаа эсэхийг үргэлж хянаж байгаа аж. Мөн тус хотын захирагч Пак Юу Ми ард иргэддээ сүнсний баярын үдэшлэгийг цахимаар зохион байгуулахыг уриалж байгаа аж.

Хотын Засаг даргын тамгын газар цахим хуудастаа хоёр ч уриалга дэвшүүлсний нэгд нь “Сүнсний баяр тэмдэглэж байгаад өөрсдөө жинхэнэ сүнс болох вий!”, нөгөө нь “Энэ жил алдаа гаргавал жинхэнээсээ аймшгийн баяр болж магадгүй шүү!” хэмээжээ.

БНСУ цар тахлын эсрэг үр дүнтэй, шуурхай арга хэмжээ авч чадсанаараа өвчний тархалтыг тогтоон барьж, хяналтдаа байлгаж байгаа билээ. Гэвч тавдугаар сард нэгэн шөнийн клубээс халдвар авсан хэд хэдэн хүн илэрч, олныг айдаст автуулсан удаатай.

Тиймээс энэ удаад баярын өдрүүдэд болзошгүй эрсдлээс сэргийлэхийн тулд Сөүлийн цагдаа нар 153 шөнийн клубт тогтмол шалгалт хийн, зай барих дүрэм сахиулж байгаа аж. Мөн аль хэдийнэ 14 шөнийн клубыг үйлчлүүлэгчдээ зай бариулаагүй, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү олон хүн цуглуулсан хэмээн хаасан аж.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж