Шүүх байгуулахдаа дөрвөн хувилбараас сонгоно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Шүүх байгуулахдаа дөрвөн хувилбараас сонгоно

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Шүүх байгуулахдаа дөрвөн хувилбараас сонгоно

Үндсэн хуулийн цэцээс өнгөрсөн сард Шүүх байгуулах тухай хуулийн зарим зүйл заалтыг түдгэлзүүлсэн. Тухайлбал,  2-3 аймгийн дунд давж заалдах шатны нэг шүүх, 2-3 дүүргийн дунд анхан шатны нэг шүүхтэй байх нь төрийн үйлчилгээг иргэдэд ойр хүргэх үндсэн зарчмыг зөрчсөн хэмээн үзсэн билээ. Улмаар энэ агуулгыг Шүүх байгуулах тухай хуулиас  түдгэлзүүлэн, аймаг, дүүрэг бүрд нэмж шүүх байгуулахаар болсон. Ингэхдээ эхний ээлжид ШЕЗ-өөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийг боловсруулж, хэлэлцүүлсний дүнд УИХ-д өргөн барих юм.

Тэгвэл Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх нэмж байгуулах дөрвөн хувилбарыг боловсруулснаа дуулгав. “Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн дагуу зохион байгуулна. Гэхдээ зарим хүндрэлтэй асуудлыг харгалзан, хэд хэдэн хувилбараас сонгож шүүх байгуулах асуудлыг шийдвэрлэнэ” хэмээн үзсэн байна.

Хувилбар 1. Эхлээд давж заалдах шатны шүүхийг аймаг бүрд байгуулна. Гэхдээ энэ хувилбар нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй. Учир нь 2016 оны улсын төсөвт санхүүжилт нь суугаагүй юм байна.

Хувилбар 2. Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрд байгуулна. Гэхдээ аймаг бүрд шүүгчид тогтмол ажиллахгүй. Шүүгчид аймаг хооронд явж ажиллана.

Хувилбар 3. Шүүх байгуулах ажлыг анхны хувилбараар хийх. Гэхдээ энэ хувилбарыг иргэд, шүүгчдийн зүгээс “Шүүхийн шинэтгэлээс ухарсан” хэмээн төдийлөн дэмжихгүй байгаа аж.

Хувилбар 4. Шүүх тус бүр танхимтай байх. Энэ нь эргээд аймаг бүрд давж заалдах шатны шүүхтэй байх гэсэнтэй адил болох төлөвтэй байгаа талаар хэллээ.

Эдгээр хувилбарыг иргэд, албаны хүмүүсийн дунд тодорхой хэлэлцүүлэг явуулсны дүнд УИХ-д өргөн барихаар төлөвлөжээ. Хэлэлцэх гол асуудал нь Давж заалдах шатны шүүхийг аймаг бүрд байгуулахдаа ямар зарчмаар ажиллуулах вэ гэдэг дээр анхаарах аж. Учир нь нийслэл, орон нутгийн давж заалдах шатны шүүхийн ачаалал харилцан адилгүй юм байна. Жишээ нь өнгөрсөн онд нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн нэг шүүгчид 65 хэрэг, орон нутагт 31 хэрэг оногджээ. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид нийслэлд 65 хэрэг, харин орон нутагт 31 хэрэг оногддог байна.

Үүнээс үзэхэд Давж заалдах шатны шүүхийг орон нутагт байгуулах нь эдийн засгийн хувьд хүндрэлтэй гэж тайлбарлалаа. Тиймээс шүүх байгуулахдаа цэцийн шийдвэрийг харгалзахын зэрэгцээ шүүхийн үйл ажиллагааг сайжруулах, эдийн засгийн боломжийн талаас нь давхар харах хэрэгтэй гэдгийг онцоллоо. 

Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Н.БАТМӨНХ

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-02-29 218.191.2.110

Sogtuu Lundendorj shalig Temuujin nar Zovhon huviin os honzongoor l Shinechlel gegchiig hiisen dee Нэг нь ахыгаа шийтгүүлсэний өс авах гэж,нөгөөх нь хүн дайрч алсандаа бантаж шүүхээр тоглосон доо төрсөн эхийгээ ч хайрладаггүй хүмүүс бусдыг хайрлаж ойлгож хуулийн шинэчлэл хийнэ гэдэг худлаа байх даа

Tsetseg 2016-02-29 43.242.243.242

Hairan mungu hairan tsag hugatsaa ingeed l jonhuu hutgaad hutgaad saijrahgui utga algaaaa

irgen 2016-02-29 103.9.90.229

Монголын шүүх Х.Тэмүүжин, Н.Лүндэндорж нарын хөвсөргөн бодлын золиос болоод дуусах шив дээ

Хуульч 2016-02-29 202.126.89.246

Аймаг бүрд давж заалдах шатны шүүхийг бий болгоод тэнд давж заалдах гомдол хүлээж авдаг авдаг, танилцуулдаг процессын ажиллагаа явагддаг байх. Харин шүүгч нар аймаг дунд одоогийнхоор байршиж, 7 хоногоор ч юмуу бусад аймагт очиж ажиллаж давах хурлаа хийж хэргээ шийддэг байх хувилбар зөв болно. Энэ нь шүүх хэргийн төрлөөр мэргэшиж байгаа дэвшлийг алдахгүй, аймаг аймагт эрүү, иргэний ерөнхий шүүгч гэдэг " том хоён" бий болохоос сэргийлэх давхар ач холбогдолтой. Шинэчлэлээс яавч ухарч болохгүй.

98797979 2016-02-29 103.9.90.98

дахиад ҮХ-йиг зөрчих юм хийхгээд үзэж байх шив дээ, яах гэж хачих заваан юм хийсэн юм бэ, Лүндэндорж, Тэмүүжин, Элбэгээ нар буруу юм хийснээ хүлээгээд наад шүүхээ тогтолцоонд нь оруулчихалдаа нэгд шүүхийн ажил хэвийн яваг, хоёрд иргэндийг чирэгдэлгүй хүнд сурталгүй гомдол гаргах эрхээр нь хангах, гуравт одоо давхын хурал видео гээд үг яриан нь сонсогдохгүй хачин юмнаас юу яриад байгаа нь дуулдахгүй энэ заваан юмнаас чинь салах, дөрөвд давх шүүх хуралд орох гээ иргэд хэдэн зөөн км цаанаас ирж зав цаг, мөнгө үрэхгүй иргэдэд л хэрэгтэй шүү дээ та нарын энэ хийсэн үйлийн үр чинь эргээд өөрсдөд чинь дүн тавина

хуульч 2016-02-29 103.48.116.77

Анхнаасаа юугаа хийж ҮНДСЭН ХУУЛЬ зөрчсөн хуулийг УИХ-аар баталсан юм бэ ??? Тэр жанхууг одоо тэр их хөрөнгийг тус хуулийг баталсан ТҮҮНИЙГ мунхагаар дэмжсэн дээдсүүдээс гаргуулахаас өөр алга даа ???

бор 2016-02-29 103.9.90.98

хоёр л хувилбар юм биш үү , дөрөв гэж харагдаж ойлгогдох юм алга байна даа

би 2016-02-29 103.9.90.98

Цэцийн шийдвэрийг харгалзаад байхгүй шууд биелүүлдэг юм.

зочин 2016-02-29 59.153.115.67

Анхнаасаа Үндсэн хуульд нийцсэн хууль бичихэд яадийн бэ. Зуурсан жонхуугаа дахин дахин...

зочин 2016-02-29 202.126.89.151

бодоод хувилбар сонгоод хэлэлцүүлээд байх юмгүй Цэцийн шийдвэрийг шууд биелүүл ээ харин шинэтгэлийн гол зүйл болох хуувийн заалтуудаа хүчингүй болгуулсанаа хөөцөлдөж цэцэд хандах аал судал даа хө