Оюутны V их наадам сагсан бөмбөгийн төрлөөр хөшгөө нээнэ

Хуучирсан мэдээ: 2020.10.31-нд нийтлэгдсэн

Оюутны V их наадам сагсан бөмбөгийн төрлөөр хөшгөө нээнэ

Оюутны V их наадам сагсан бөмбөгийн төрлөөр хөшгөө нээнэ

Монголын спортын V их наадмын шигшээ тэмцээнүүд явагдах хуваариуд батлагдсаны дагуу хамгийн эхлээд арваннэгдүгээр сарын 3-наас 8-нд сагсан бөмбөгийн тэмцээн болох юм. Тэмцээний техникийн зөвлөгөөн болж, сугалаа явагдан, тоглолтын хуваариуд гарсан.

Наадмын сагсан бөмбөгийн эрэгтэй багуудын тоглолт Спортын төв ордонд явагдах бөгөөд дараах байдлаар хэсэгт хуваагджээ.

Харин эмэгтэй багуудын тоглолт МУБИС-ийн спорт зааланд явагдах бөгөөд дараах байдлаар хэсэгт хуваагджээ.

Наадмын бэлгэдлээр Монголын говийн ховор амьтан “Мазаалай” баавгайг сонгон авч, шагнал хүртэх бүх тамирчинд бэлэг болгон гардуулан өгөхөөр бэлтгэсэн байна. Мөн энэхүү ховор амьтны талаарх мэдээ, мэдээллийг оюутан залуучуудад хүргэж, нийгэмд түлхүү ойлголт хүргэн, анхаарлыг нь хандуулах чиглэлээр ажиллаж байгаа аж.

Энэхүү наадмын үйл ажиллагааг МҮОНРТ-ийн Спортын суваг шууд дамжуулах эрх авч, зарим спортын төрлийг хэсэгчлэн болон нэвтрүүлэг болгон олон нийтэд хүргэх юм. Мөн мэдээллийн дэмжигч байгууллагаар Монцамэ агентлаг оролцож, Ийгл ТВ, Боловсрол ТВ энэ наадмыг сурталчлан ажиллахаар яригдаж байна.

МОСХ-ны дэргэд наадмын хэвлэлийн алба байгуулагдан, наадмын тухай мэдээлийг БТСУХ-ны www.sportgames.mn  сайт болон МОСХ-ны www.mssf.mn сайт, МОСХ-ны Mongolian student sports federation/ Монголын оюутны спортын холбооны гэсэн фэйсбүүк хуудсаар дамжуулан хүргэж буй юм.

Наадмын тухай танилцуулга орсон, 2020 оны зургадугаар сард МОСХ-ноос хэвлэгдэн шинээр гарсан “Монголын оюутны спортын түүхэн хөгжилт” номоос оюутны спортын үзэл санаа, үйл ажиллагааны талаар өргөн ойлголт, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Наадмын нээлтийн ёслолын ажиллагааны тухай

Наадмын нээлтийн ёслолын ажиллагаа 2020 оны арваннэгдүгээр сарын 2-нд 14:30 цагаас Спортын төв ордны “А” зааланд болж, 40 орчим их, дээд сургуулийн 1500 гаруй шилдэг оюутан залуучууд оролцох гэж байна.

Тус наадмын нээлтийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх оролцохоор уригджээ.

Наадмын нээлтэд Засгийн газрын гишүүн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Монголын оюутны спортын холбооны Ерөнхийлөгч, Олон улсын оюутны спортын холбооны Ерөнхий санхүүч Д.Баясгалан болон их, дээд сургуулийн захирлууд, наадмын хөтөлбөрт багтсан арван спортын холбооны удирдлагууд оролцох юм байна.

Оюутны наадмын нээлтэд дөрвөн их, дээд сургуулийн шилдэг тамирчид төрийн далбаа мандуулах, тамирчид болон шүүгчдийн тангараг өргөх ёслол хийж, соёл урлаг, спортын тоглолтууд болох нь ээ. Хамгийн сонирхолтой нь, Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Дашзэвэгийн Жаргалсайхан Монгол оюутны спортын сүлд дууллыг зохион, анх удаа тайзан дээр эгшиглүүлэх зэрэг сонирхолтой арга хэмжээнүүд болохоор хөтөлбөрт тусгагджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж