Турк: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ | News.MN

Турк: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ

Турк: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ

Турк: Газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо нэмэгджээ
epaselect epa08787252 Rescue workers and people search for survivors at a collapsed building after a 7.0 magnitude earthquake in the Aegean Sea, at Bayrakli district in Izmir, Turkey, 31 October 2020. According to Turkish media reports, at least twenty people died while more than eight hundreds were injured and dozens of buildings were destroyed in the earthquake. EPA-EFE/ERDEM SAHIN

Туркийн Онцгой байдал, байгалийн гамшгийн агентлагаас мэдээлснээр, тус улсын баруун нутагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 24 болж нэмэгджээ. Өмнө нь газар хөдлөлтийн улмаас 20 хүн нас барж, 800 хүн бэртэж гэмтсэн талаар мэдээлж байв.

Тус агентлагаас мөн зөвхөн Измир төдийгүй Айдин, Манис, Балыкесир хотуудад ч шархадсан хүмүүс бий гэж мэдээлсэн байна.

Туркийн аврагчид 10 гаруй цагийн турш нурсан байшингуудын нуранги дороос иргэдийг аврах ажиллагаагаа үргэлжлүүлж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 70 гаруй хүнийг авраад байгаа аж.

Өнгөрсөн Баасан гариг (2020.10.30)-т Туркийн баруун нутагт 6.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Газар хөдлөлтийн төв цэг Измир мужийн Сеферихисар хотын ойролцоо Эгейн тэнгист байжээ.

Газар хөдлөлт жижиг цунами үүсгэж, Сеферихисар хотын эргийн гудамжууд үерт автсан байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл ойролцоох Грекийн арлуудад мэдрэгдсэн бөгөөд тус улсын судлаачид газар хөдлөлтийн хүч 6.9 магнитуд байсан гэж тооцжээ.

Самос арал дээр хоёр хүүхэд амиа алдаж, 20 хүн гэмтсэн талаар хэвлэлүүдэд мэдээлсэн байна.

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган байгалийн гамшигтай холбогдуулан үг хэлэхдээ “Хоёр улс гамшигтай нүүр тулах үед Анкара, Афины эв санааны нэгдэл амьдралын олон зүйлээс илүү үнэ цэнтэй" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: TASS, ANADOLU
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХарамсалтайХарамсалтай
5
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-10-31 31.220.2.223

haa saigui gazar hudlunuu mongold ch gsen mongol gertee saihan amidrah heregtei shuu

Avatar

МУ н иргэн 2020-10-31 49.0.218.30

Турк элдэв юм донгосч бусдын хэрэгт хошуу лүрж байгаад бурханаа хилэгнүүдж дээ, чалчаа аманцар авгайчууд шиг байнга хэл аманд өртөх юмаа даа,

Avatar

Bayraktar tb2 2020-10-31 202.126.90.64

Одоо л туркийг мэрдэг үе дээ.Путин нэгийг бодож байгаа байлгүй эрхбиш.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж