Хар хүмүүс ч бас эрхтэй

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Хар хүмүүс ч бас эрхтэй

Оскарын 88 удаагийн наадмыг хөтлөн явуулсан жүжигчин Крис Рок цав цагаан хүрэм өмсч ирсэн нь санамсаргүй хэрэг биш байв. Учир нь Оскарын наадамд нэг ч хар арьст уран бүтээлч нэр дэвшээгүйг эсэргүүцэж, Холливуудын зарим жүжигчид наадмыг бойкотлохыг уриалж, наадамд оролцохгүй гэж мэдэгдсэн. Тэдний дунд Холливуудын алдартай жүжигчин Уилл Смит, эхнэр Жада Пинкет Смит нар байв. Наадамд уригдсан зочдын дийлэнх нь “цагаан” хүмүүс байсан ч Крис Рокын наадмын нээлтэнд хэлсэн үгэнд бүгд алга ташсан. Тэрбээр Холливуудад зөвхөн цагаан хүмүүс л шагнал авдаг, ялгаварлан гадуурхалт байгааг хэлж,  хар арьст хүмүүс ч бас тийм боломж эдлэхийг хүсч байна гэсэн юм.  “Манай эмээг модонд авирч байх үед шилдэг киноны тухай бодох манатай байсан. Харин одоо бол өөр. Хар хүмүүс ч бас эрхтэй” хэмээн хошигносон байна.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж