Дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ 14 дараалан улсын аварга боллоо | News.MN

Дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ 14 дараалан улсын аварга боллоо

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ 14 дараалан улсын аварга боллоо

Самбо бөхийн 2016 оны УАШТ Монголын үе үеийн алдартнууд төрөн гарсан Спортын төв ордны дэвжээнд болж, тэмцээний -100 кг жинд анхдагчдын өлгий нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Баянзүрх дүүрэг "Женко" клубын тамирчин Б.Ариун-Эрдэнэ Монгол Улсын аварга цолыг 14 дэх удаагаа хүртлээ. Тэрбээр шигшээ барилдаанд "Алдар" спорт хорооны Б.Амбасалмааг ялж, түрүүлсэнээр 2002 оны УАШТ-ээс хойш тасралтгүй улсын аваргад түрүүлсэн түүхэн амжилтын эзэн болжээ.

Б.Ариун-Эрдэнэ 2005 онд Казахстаны Астанагийн дэмжээнээс самбо бөхийн Дэлхийн аваргын алтан медаль хүртэж, Ази тивиийн тэргүүн бөхөөр шалгарч байсан юм. Бөхийн бүхий л төрлөөр 26 жил хичээллэсэн тэрээр Монгол улсынхаа нэрийн өмнөөс олон тэмцээн оролцохдоо жүдо бөхөөр Ази тивиийн аварга, Дэлхийн цомын аварга, Жиү Жицү бөхөөр Дэлхийн аварга цолыг хүртэж байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

123 2016-02-29 103.10.22.9

жүдо дүрмээ өөрчлөөд самбо энэ 2 стил нь бүр өөр болсон тэрнээс болж жүдогийхон самбаар нэг их борилдахаа байчиж

Bayaraa bainaa 2016-02-29 103.229.121.38

Ene buhiin turul ertee 14 jiliin terteegees odoo hurtel hun neg ih sonirhohgui bgaa l daa Olympd oroltsdoggui turul biz dee, dasgaljuulagch nar 14 jil barildaj bgaa huniig sudlaad sul taliig ni ch boltugai haraad diileh uhaan bhgui bna daa. Hen ni hicheehgui bnaa. Yamar ch baisan Ariun-Erdenees busad ni hicheehgui l bgaan bna. Za amjilt 60 hurtlee turuulsen ch yadag yum, Zalhuu hognuudiig shideed, daraad l bai.

ОЛ 2016-02-29 103.57.95.177

САЙН БАЙНА БАЯР ХҮРГЭЕ ГЭХДЭЭ ЭНЭ БОЛ МОНГОЛД САМБО БӨХИЙН ХӨГЖИЛ ЯМАР БАЙГААГ ГЭРЧИЛЖ БАЙНА ГЭЖ ОЙЛГОЖ БОЛОХУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж