“The Voice of Mongolia-2” шоу өнгөрсөн зун үзэгчдэд хүрч, үндэсний ялагчаар Х.Ядам тодорсон. Тэрбээр шоуны дараа өөрийн бие даасан уран бүтээл дээр ажиллаад, тун завгүй яваа сурагтай.
Түүний анхны уран бүтээл болох “Break the silence” дуу ирэх сарын 2-нд цацагдаж эхлэх аж. Тэрбээр финалын шатанд шилдэг оролцогч Б.Оюутай тунан үлдэж, нийт санал хураалтын 58 хувийг авч, ялагч болж байсан билээ.
Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагчаар тодорсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй болж, Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашины эзэн болсон.
Энэ жилийн шоуны финалд шилдэг оролцогч Э.Дашням, Г.Эрмүүн, Х.Ядам, Б.Оюу нар олон залуусаас тунаж үлдээд байсан юм.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ