Турк, Грект хүчтэй газар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2020.10.30-нд нийтлэгдсэн

Турк, Грект хүчтэй газар хөдөллөө

Турк, Грект хүчтэй газар хөдөллөө

Эгейн тэнгис буюу Туркийн гурав дахь том Измир, Грекийн Самосын арлуудын ойролцоо Улаанбаатарын цагаар өнөөдөр /2020.10.30/ 20.00 цагийн орчимд долоон магнитутын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт 15 секунд орчим үргэлжилсэн ч маш хүчтэй байсныг Туркийн Гамшиг, онцгой байдлын удирдах газраас мэдээлжээ. Мөн газар хөдлөлтийн чичиргээ Истанбул, Афинд мэдрэгдсэн байна.

Одоогоор хүний амь эрсэдсэн мэдээлэл ирээгүй байгаа ч Измир хотод нийт 20 барилга байгууламж бүрэн нурж, хэдэн арван барилгад цууралт үүссэн байна. Түүнчлэн Грекийн Самосын арал дээр хэд хэдэн барилга байгууламж нуржээ. Мөн Измирын далайн эрэг дагуу хэсгээр бага хэмжээний цунами болсон байна.

Яг одоогоор хохирлын хэмжээг тодорхойлохоор ажиллаж байна.

Эх сурвалж: RT, CNN

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж